"КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД INSPIRE СТРАТЕГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ НЬ" СЭДЭВТ БҮСИЙН ЦАХИМ ХУРАЛ БОЛОВ
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2021 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд зохион байгуулж буй "КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД INSPIRE СТРАТЕГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ НЬ" сэдэвт бүсийн цахим бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хуралд нийт 20 улс оролцсон бөгөөд Монгол улсаас ХЗДХЯ, ХНХЯ, БШУЯ, ЭМЯ-ны төлөөлөл, ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын холбогдох мэргэжилтэн нар оролцсон юм.
Хурлын 4 дэх өдөр ЭМЯ-ны Нийтийн Эрүүл Мэндийн газрын дарга Д.Баярболд “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үеийн Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тусламж, үйлчилгээ”- илтгэл хэлэлцүүлж оролцлоо.