Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий Командлагч У.Хүрэлсүх Онцгой байдлын ерөнхий газарт ажиллав.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон нисдэг тэрэгтэй Ерөнхийлөгч танилцсан. Мөн Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүнтэй уулзан зарим үүрэг чиглэлийг өглөө.
Зургаан асуудалд онцгойлон анхаарч ажиллах шаардлага байгааг Онцгой байдлын байгууллагын удирдлагууд Ерөнхийлөгчид танилцууллаа. Тухайлбал: Хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтын иж бүрэн механикжуулсан агуулахтай болох, Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах барих, Гамшиг осолтой тэмцэх, хойшлуулшгүй сэргээн босгох чадвар бүхий төслийг хэрэгжүүлэх, Олон улсын жишигт нийцсэн гамшгийн үеийн шуурхай удирдлагын төвийг байгуулах, Аврах ажиллагааны тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэгт анхаарч ажиллахыг Шадар сайдад үүрэг болголоо.