"Ойн салбарын үндэсний чуулган"-д санал, сэтгэгдэл, зөвлөмж, туршлагаа хуваалцахад нээлттэй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй " Ойн салбарын үндэсний чуулган" "Ойжуулалт, нөхөн сэргээлт" сэдвийн хүрээнд хоёрдох өдрөө амжилттай болов..
Тус сэдвийн хүрээнд 90 гаруй эрдэмтэн, судлаач, мод үржүүлгийн аж, ахуй эрхлэгчид, мэргэжилтнүүд биечлэн, цахимаар 100 орчим төлөөлөгч оролцож тулгамдаж буй асуудал, цаашдын төлөвлөгөө, туршлагаа хэлэлцэж санал дүгнэлтээ нэгтгэн гаргалаа.

Хэрэв та ойн салбарын мэргэжилтэн бол "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, Монгол орныхоо цөлжилтийг бууруулах, ойн санг нэмэгдүүлэх их үйлсэд санал зөвлөмж, туршлагаа хуваалцан оролцохыг хүсье.

www.terbummod.mn санал авах хэсэгт зочлоорой.

"Ойн салбарын үндэсний чуулган"-д санал, сэтгэгдэл, зөвлөмж, туршлагаа хуваалцахад нээлттэй.

Мөн та өөрийн мэддэг ойн салбарын шилдгүүдэд мэдээлэл түгээн, үнэтэй зөвлөмж, сургамжаа хамаргүй хуваалцахыг уриалаарай. Монгол Улсад төдийгүй Дэлхий нийтэд тулгамдаж байгаа #Уур амьсгалын өөрчлөлт, #Цөлжилтийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал.