Байгаль орчны зорилтот хөтөлбөрт тусгах усны салбарын зорилт, арга хэмжээний агуулга, хүрээг тодорхойлох БОАЖЯ-ны ажлын дэд хэсэг хуралдлаа.
Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний зорилт, арга хэмжээний төслийг Байгаль орчны дунд хугацааны зорилтот хөтөлбөртэй уялдуулах, нэгдсэн менежментийн төлөвлөгөөний зорилт, арга хэмжээний төслийг хэлэлцүүлэн оролцогч талын санал, шүүмжийг сонсож дараах саналд нэгдлээ.
- Усны нөөцийн хамгаалал, судалгаа, хяналт шинжилгээг өргөжүүлэх
- Хүн ам, хот суурины ус хангамж, инженерийн дэд бүтцийг сайжруулах
- Үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбаруудын ус хангамжийг нэмэгдүүлэх (ногоон шийдэл, хэмнэлт, эргүүлэн ашиглалт
- Усны нөөцийн менежмент, засаглалыг боловсронгуй болгох
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын дунд хугацаа буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих Байгаль орчны зорилтот хөтөлбөрийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
Энэ ажлын хүрээнд дээрх зорилтуудыг тусган, бодлого чиглэлээр ханган ажиллах юм.