2180 гаруй том болон бага оврын нам даралтын зууханд хяналт тавьж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрүүд, сайжруулсан түлшний хүрэлцээ, чанар, хэрэглээ зэрэгт тогтмол хяналт тавьж ажилладаг.

Дээрх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн мэргэжлийн хяналтын байгууллага, дүүргүүдийн цагдаа, хороо, хэсгийн 4000 гаруй албан хаагч нийт 99 хорооны нутаг дэвсгэрт урьдчилсан хяналт хийж эхэллээ. Энэхүү хяналтад том болон бага оврын нам даралтын зуухнуудыг хамруулж, заавар зөвлөмж өгч байна.