Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар болон Монголын бүтээмжийн төв хамтран гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бүтээмжийн талаар цуврал сургалтыг зохион байгуулж байна. Бүтээмж гэдэг нь бизнесийн гол үндэс суурь бөгөөд бүх төрлийн бизнес эрхлэхэд үйл ажиллагаанд оролцогч хүн бүрийн идэвх санаачилгад тулгуурлан ажлын орчин, нөхцөлийг тасралтгүй сайжруулснаар бий болдог эерэг үр дүн юм.
Иймд бид хамгийн эхний сургалтаа “Бүтээмжийн менежмент” сэдвээр зохион байгуулахаар боллоо. Үнэ төлбөргүй явагдах сургалт гуравдугаар сарын 16-ны 11:00 цагаас цахимаар зохион байгуулагдана.
Сургалтад хамрагдах иргэд https://forms.gle/FbaQfyYf22oFBYxt8 линкээр бүртгүүлэх боломжтой.