Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн байна.
Уг шийдвэр нь аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилготой аж. Харин Монгол Улсын дипломат болон албан паспорттой иргэд БНСУ руу 90 хоног хүртэл визгүй зорчиж буй юм.