Барилгачин дайчид шинэ барилгаа ашиглалтад оруулав

Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн штабын шинэ барилга ашиглалтад орлоо.

Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалын зарим удирдах албан тушаалтнууд болон улс орныхоо бүтээн байгуулалтад хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад дайчид, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын бие бүрэлдэхүүн, түүний харьяа ангиудын төлөөлөл оролцов. Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын урт, дунд хугацааны бодлого, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, батлан хамгаалахын багц хуулиудад нийцүүлэн мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох зорилтыг бид амжилттай хэрэгжүүлж байна.

Улсын Их Хурлын 2020 оны чуулганаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, агаарын цэргээс гадна барилга-инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын болон тусгай хүчний цэрэгтэй байхаар хуульчлагдсан юм. БХЯ, ЗХЖШ-аас шинээр байгуулагдсан төрлийн цэргийг бүрдүүлж, бэхжүүлэх, бие даасан үйл ажиллагаа явуулах төсөв, санхүү болоод бусад орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, зэвсэг, цэргийн техник, материал хэрэгслээр хангах зэрэг асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 2020 онд Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар байгуулагдаж, Байлдааны тугаа гардан авснаас өнөөдрийг хүртэлх 2,4 жилийн хугацаанд 8 том бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн нь улс, нийгэмд маш их эрэлт хэрэгцээ байгааг илтгэх том үзүүлэлт юм. Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, бусад төрлийн цэргийн удирдлагын байгууллагуудыг бие даан үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломжийг бий болгох, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт болон байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах ажилд манлайлан оролцох томоохон үүрэг, хариуцлага Та биднийг хүлээж байна” хэмээн онцоллоо. Мөн Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан хэлсэн үгэндээ, ”Намрын адаг сарын шинийн 23-ны билигт сайн өдөр Барилга-инженерийн цэргийн удирдах газрын болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн штабын шинэ барилгыг хүлээн авч байгаадаа бид бүхэн туйлын баяртай байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэгдсэн дэд бүтцийг барих, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх стратегийн нэгжийг бий болгох, Зэвсэгт хүчинд Барилга-инженерийн цэргийн анги, салбаруудыг мэргэжлийн удирдлагаар хангах асуудлыг шийдвэрлэх зорилгоор эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн юм. Манай хамт олон сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчинд төр, засгаас даалгасан төсөл, хөтөлбөрүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрөл, Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу амжилттай хэрэгжүүлж байгаадаа сэтгэл нэн хангалуун байна.

Барилга-инженерийн цэргийг хөгжүүлэх, удирдах газрын алба хаагчдын ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч, уг барилгыг сүндэрлүүлэх боломжийг бүрдүүлсэн БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, барилгын ажлыг богино хугацаанд, чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн хамт олон, хамтран ажиллагч байгууллагууд, энэхүү ажилд гар бие оролцсон албан хаагч бүхэнд талархал илэрхийлье” гэдгийг тодотголоо. Ийнхүү Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ая тухтай орчинд шинэ сэтгэлгээ, бүтээлч хандлагаар ажиллах боломжийг бүрдүүлсэн нэгэн тохилог барилга Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өндөр үүдээ нээлээ.