МҮОХ-ны Тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2022” ёслол 12 дугаар сарын 26-ны өдөр Чингис хаан музейд болно.
Энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулах “Бөртэ чоно” ёслол уламжлал ёсоор 16 номинацаар шилдгүүдээ тодруулна. Оны шилдэг тамирчдыг спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулах юм.
Өнгөрсөн жил Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин жүдоч М.Уранцэцэг олимпын наадам болон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаараа оны шилдэг тамирчнаар шалгарч, “Бөртэ чоно”-ын эзэн болсон билээ. Харин энэ жил оны шилдэг тамирчнаар хэн тодрохыг харахад цөөн хоног үлдлээ.