Шалгаруулалтад нэр дэвшүүлж буй бүтээл нь тавигдах шаардлага, журамд заасан зохих бүрдүүлэлтийг хангасан байх ба түүнийг бүрдүүлсэн материал, баримт бичгийн хамт зохиогч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 9.00 цагаас мөн сарын 25-ны өдрийн 18.00 цагийн дотор хүлээн авч, яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл шалгаруулна.
Шалгарсан бүтээлийн төрөл тус бүрд “Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл”-ийн өргөмжлөл, мөнгөн урамшуулал олгоно.
Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн шагналыг “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-өөр гардуулна.
Холбоо барих утас: 51-263202
Цахим шуудангийн хаяг: sodnomtsog.d@mod.gov.mn