УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж байхаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан.
Энэ дагуу “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны 01 дүгээр сард хэлэлцэх асуудлыг тогтоох тухай” захирамжид дараах хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.