Нийслэлийн Энхтайвны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээ буюу Таван шарын уулзвараас Офицерын уулзвар хүртэл 44 цэгт 45 камер суурилуулаад байна.
Замын хөдөлгөөний зөрчил бүртгэлийн камер суурилуулснаар 1-р эгнээгээр зорчих тээврийн хэрэгслүүдийг хянаж, нийтийн тээврийн зорчих хэсгийн ачааллыг багасгажээ.
"Авто замын газрын зургийн суурь систем хөгжүүлэн, замын хөдөлгөөн зохицуулах ubmap.ulaanbaatar.mn систем нэвтрүүлсэн. Энэ систем түгжрэлийг хянах, маршрут төлөвлөх, тооцоолох, авто замны хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бодит цаг хугацааны болон орон зайн өгөгдөл мэдээлэл цуглуулан замын хөдөлгөөний нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх, тооцоо боловсруулах боломжтой”-г нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг тэмдэглэв.
Мөн нийтийн тээврийн болон хүүхдийн автобусны зорчилтын байршил, чиглэл, дамжин суух, засвартай, түр хаасан зам, авто зогсоолын байршил, нийслэлийн 8 товчооны нэвтрэлт, цаг ашиглалт, замын хөдөлгөөний оргил ачааллын нэвтрэлт, бодит цаг хугацааны ачааллын мэдээллийг video stream-ээр харж болох аж.