Автозамын түгжрэлийг багасгах, автобусны хүртээмжийг сайжруулж, парк шинэчлэлийг энэ оны төгсгөл гэхэд бүрэн шийдэхээр төсөвт тусгаад байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮОНРТВ-д ярилцлага өгөхдөө тэмдэглэлээ.
“Засгийн газар нийтийн тээврийн парк шинэчлэлийг Улаанбаатар хотын асуудал гэж байсан. Нөгөө талаараа энэ нь мажоритар тогтолцооны алдаа байсан”-ыг тэрбээр яриандаа дурдав.
Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 2009 оноос хойш шинэчлэл хийгээгүй бөгөөд 2023 он гарснаас хойш зуу гаруй шинэ автобусыг импортлон, үйлчилгээнд гаргаад байна. Шинэ автобусууд нь 2022 онд үйлдвэрлэсэн, евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай евро V дизель хөдөлгүүртэй, хана, тааз, шал нь гал, усанд тэсвэртэй, цонх нь бууралттай, хүйтний улиралд цантдаггүй, давхар /вакум/ шилтэй, иргэдэд үйлчлэхэд тав тухай юм.