Засгийн газрын Хүндэт өргөмжлөл гардуулав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хилийн боомтын захиргааны дарга бөгөөд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж асан Ш.Лхачинжав, Барилга, хот байгуулалтын сайд асан Б.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд нарыг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа.

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд мэдлэг, оюун, ур чадвараа дайчлан идэвх зүтгэл гаргаж үр дүнтэй ажилласныг өндрөөр үнэлж Монгол Улсын Засгийн газрын ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ-өөр тус тус шагнаж, гэрчилгээ олголоо.