Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт тэргүүтэй төлөөлөгчид “Монгол, Хятадын 4 дэх удаагийн экспо” болон “Умард зүгт чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын хүрээн дэх худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт”-д оролцохоор БНХАУ-ын ӨМӨЗО-ы нийслэл Хөх хотод хүрэлцэн ирлээ.
Хөх хотод хүрэлцэн ирсэн зочдыг БНХАУ-ын ӨМӨЗО-ы дэд Тэргүүлэгч Яан Жинь, Гадаад харилцааны орлогч дарга Лю Юйбин, Худалдааны танхимийн орлогч дарга Ху Инфөн болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий Консул Ш.Оргил нарын албаныхан угтан авсан юм.