Налайх чиглэлд хяналт, шалгалтыг үргэлжлүүлж байна

Нийслэл хотод энэ сарын 11-12-нд шилжих шөнө газ, угаарын хий байж болзошгүй тодорхойгүй үнэр тархсан. Уг үнэрийн учир шалтгааныг тодруулахаар Онцгой байдлын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар,  нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Байгаль орчны газар зэрэг мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байна.

Мэргэжлийн багийнхан Дүнжингарав худалдааны төв, Хонхор орчимд шалгалт хийхэд тухайн үнэр нь бохирын магистрал шугамны худгаас хүчтэй үнэртэж байгаа бөгөөд ажилласан тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлттэйгээр Налайх чиглэлд хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Одоогоор голомт тогтоогдоогүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.