Чойжин ламын сүм музейд засварын ажил хийж байна

Чойжин ламын сүм музейд сэргээн засварлалтын ажил эхэллээ. Тиймээс өчигдрөөс эхлэн энэ сарыг дуустал олон нийтэд үйлчлэхгүй болсныг музейн захиргаанаас мэдэгдэв. Улмаар ирэх сарын 1-нээс цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж эхлэх аж.

Музей нь Махранз сүм, Гол ба Занхан сүм, Зуугийн сүм, Ядам сүм, Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив сүм болон үм, хүндэтгэлийн таван хаалга бүхий Монголын түүх, шашин, соёлын өвийн цогцолбор юм.

Музейн сан хөмрөгт Монгол орны түүх, соёлын өв, шашны уламжлал зан заншлыг илэрхийлсэн 6000 гаруй үзмэр хадгалдаг. Үүнээс 77 үзмэр нь “Монгол Улсын түүх, соёл хосгүй үнэт дурсгал”-ын жагсаалтад багтдаг.