УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ нам эвслүүд энэ сарын 26-28-нд гаргана

Энэ сарын 26-28-ны өдөр буюу баасан, бямба, ням гарагт нам эвслүүд УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гаргана.

Нам, эвслүүд нь Үндсэн хууль болон УИХ-ын сонгуулийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлж, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр хуульчилсан. 

Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцох тухай нам эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан тухайн нам эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэрийг гаргах аж.