“Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус маргаашаас явж эхэлнэ

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор маргааш буюу долоодугаар сарын 5-ны өдрөөс нийтийн тээврийн хоёр чиглэлд автобус явж эхлэхээр боллоо. Тодруулбал,

  • Х:19 “Чингис хаан нисэх буудал - Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15,000 төгрөгөөр, хүүхэд 7000 төгрөгөөр, 
  • Х:20 “Чингис хаан нисэх буудал - Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10,000 төгрөгөөр, хүүхэд 5000 төгрөгөөр мөн картаар үйлчлүүлэх боломжтой.

Эдгээр чиглэлүүдэд 06:20 цагаас 22:30 цагийн хооронд автобус явна.