Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн 7 чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818 жил Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн долоон чиглэлд үнэ төлбөргүй үйлчлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Тодруулбал, долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд дараах долоон чиглэлд нийт 32 тээврийн хэрэгслээр 07:20-21:00 цагийн хооронд үйлчилнэ. Үүнд:

  • БЭ:1 “Мишээл сити - Төв цэнгэлдэх хүрээлэн” 
  • БЭ:2 “Дүнжингарав худалдааны төв - Төв цэнгэлдэх хүрээлэн” 
  • БЭ:3 “Нарантуул худалдааны төв -Төв цэнгэлдэх хүрээлэн” 
  • БЭ:4 “Вокзалын 1000 машины зогсоол - Төв цэнгэлдэх хүрээлэн” 
  • БЭ:5 “Давааны зөрлөг - Хүй 7 худаг 
  • Хүй7:1 “Төв цэнгэлдэх хүрээлэн - Хүй 7 худаг” 
  • Хүй7:2 “МУБИС - Хүй 7 худаг”