Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагийн захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоосон. Гэвч түүний шийдвэрийг эсэргүүцэгчид өлсгөлөн зарлажээ.
Эдгээр иргэдийн дунд хөхүүл хүүхэдтэй дөрвөн эмэгтэй байгаа аж. Мөн өлсгөлөн зарлаж буй 12 иргэнээс Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7 дугаар төвийн эмч, сувилагч нар очиж шинжилгээ авахад даралт нь ихэссэн, хавантай, ханиадтай нийт 5 иргэн байна.