Алба хаагчдыг орон сууцанд хамруулж, түлхүүрийг нь гардууллаа

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас Ханбогд сумын Засаг даргын тамгын газартай хамтран тус сумын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн гурван алба хаагчийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулж, түлхүүрийг нь гардуулан өглөө.

Ингэснээр алба хаагчдын нийгмийн баталгааг хангагдаж, тогтвор суурьшилтай ажиллах орчин нөхцөл бүрдэж байна.

Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги нь Засгийн газрын 2016 оны 183 дугаар тогтоолоор байгуулагдаж, аймгийн Манлай, Баян-овоо, Дорноговь аймгийн хатанбулаг, хөвсгөл сумдад тохиолдсон гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here