Жүдо бөхөөр дэлхийд тэргүүлэх их гүрэн ОХУ-ын нэгдүгээр шигшээ баг манай жүдочидтой хамтарсан бэлтгэл хийхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.
Тэд манай шигшээ багтай хоёр долоо хоног хамтарсан бэлтгэл хийгээд энэ сарын 28-нд эхлэх Абу Дабигийн “Гранд слам”, залгуулаад ирэх сард Токиогийн Их дуулгад оролцож хүч , ур чадвараа сорих юм.
ОХУ-ын шигшээ багт эрэгтэйчүүдийн 66 кг-д Михайл Пульяев /дэлхийн гурван мөнгөн медальт/, Абдулла Абдулзалилов, 73 кг-д Денис Ярцев Муса Могушков 81 кг-д Алан Хубецов, Мурат Хабачеров, 90 кг-д Хусен Халмурзаев, -100 кг-д Кирилл Денисов, Нияз Белалов, +100 кг: Ренат Сайдов байгаа бол эмэгтэй жүдочдоос 48 кг-д Ирина Дольгова, Сабина Жилиазова, 52 кг-д Юлия Казарина, 57 кг-д Анастасия Конкина, Дария Мезецкаяа, 63 кг-д Дария Давыдова, Екатрина Валькова, 70 кг-д Алена Порокопенко, Валентина Мальцева нар багтжээ.