УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан 15.10 минутад эхэлж, сайд нарын томилгоог үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг, ЗГХЭГ-ын даргад Г.Занданшатарыг тус тус томилсон юм. Харин үдээс хойшхи хуралдаанаар нийт 15 сайдын томилгоог хэлэлцэж шийдвэрлэнэ.
Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Намсрайн Цэрэнбатыг томилох саналыг хэлэлцэж байна.