“Оюутолгой” компани 110 кг жинтэй, 33 настай залууг “хэт тарган” гэсэн үндэслэлээр ажилд аваагүй шалтгаанаар иргэн Ц.Чинбат шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Хэт тарган гэх үндэслэлээр ажилд аваагүй үйлдлийг хүний эрх зөрчсөн байна хэмээн Хүний эрхийн үндэсний комиссоос үзжээ. Иргэн Ц.Чинбатын гомдлыг энэ сарын 23-ны 13.30 цагт Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан хэдий ч нэхэмжлэгчийн хүсэлтээр хурлыг хойшлуулжээ. Учир нь Ц.Чинбат шүүх бүрэлдэхүүнд дахин хөдөлшгүй нотлох баримт бүрдүүлж өгөхөөр болсон аж. Учир нь энэ оны дөрөвдүгээр сард тэрээр “Аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургагч” буюу оффисын ажилд орохоор өргөдөл гаргаж, дөрвөн шатны шалгалтад тэнцсэн, Ц.Чинбатыг “хэт тарган” гэсэн үндэслэлээр “Оюутолгой” компани ажилд аваагүй юм байна.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-2.9
°
C
-2.9
°
-2.9
°
46%
4kmh
0%
Бям
-3
°
Ням
-13
°
Дав
-14
°
Мяг
-10
°
Лха
-8
°
- Advertisement -