Уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад өргөнөөр хэрэглэгддэг гагнуурын электродын хэрэглээний дийлхэнх хувийг бид импортоор авч байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг тогтмол, их хэмжээгээр хэрэглэдэг ”Эрдэнэт үйлдвэр”, “Оюу толгой” гээд томоохон үйлдвэр, аж ахуйн нэжгүүд манай улсад үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн ”Эрдэнэт үйлдвэр” ХХК гэхэд л үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа өдөрт 60 тонн гагнуурын электрод хэрэглэдэг аж. “Эрдэнэт-Шинжлэх ухаан технологийн парк”-ын эрдэмтэд энэ хэрэгцээг олж харснаар олон улсын ISO 9007:2008 стандартын шаардлагад нийцсэн олон төрлийн ган, нерж гагнах гурван нэр төрлийн электродын үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Энэ үйлдвэр нь хоногт 10 тонн гагнуурын электрод үйлдвэрлэх хүчин чадалтай.
Нээлтийн ёслолын үеэр ЭШУТП-ын захирал, Ph.D Г.Энхбаяр ярихдаа “Энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зардалд орон нутгийн төсвөөс 100 сая төгрөг зарцуулсан. Үүн дээр манай судлаачдын туршилт, судалгаа, зарим төрлийн тоног төхөөрөмжийг шинээр зохион бүтээх ажлуудад 150 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Үйлдвэр өөрийн өртгөө хоёр жилийн дотор нөхнө” гэлээ. Ийнхүү бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд бэлэн болсон тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гагнуурын электродын хэрэгцээг хангах хүсэлт гаргаад байгаа аж.
Уг төвийг нээхэд орон нутгийн төсвөөс 60 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.