Засгийн газрын ээлжит хуралдаанаар Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдаар томилуулах тухай саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.
Мөн томилолтын хугацаа нь дууссан учир БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татахаар болсон байна.
Б.Хурц нь нийслэлийн 23 дугаар дунд сургууль, Эрхүү хотын барилгын техникумыг төгссөн. 1997-1999 онд Москва хотын Эдийн засаг статистик мэдээллийн их сургууль, 1999-2000 онд ОХУ-ын Аюулгүй байдлын академид суралцаж төгссөн эдийн засагч, хуульч мэргэжилтэй.