НИТХ-ын даргаар сонгогдоод удаагүй байгаа С.Амарсайхан аль хэдийн эрх мэдлийг хэтрүүлэн, давуулан эдэлдэг эрхэм болчихсон гэнэ. Учир нь тэрбээр саяхан урсгал сөрөөд хээвнэг давхиж яваа бичлэг олонд ил болоод байна. НИТХ-ын даргын албан унаа 0316-УНҮ улсын дугаартай Nissan Maxima авто машин III цахилгааны станцын урд талын уулзвараас яармагийн гүүр хүртэлх зам дээр урсгал сөрөөд салхи татуулан давхих бичлэгийг үзсэн иргэд ихээр бухимдаж байна. Тиймээс цахим мэдээллээр энгийн иргэдийг торгоод байдаг замын цагдаа эрхэм даргад хариуцлага тооцож, мэдээллийг олон нийтэд ил болгоно нуу. Дарга нар дүрэм зөрчиж дураарай авирлаж болно гэсэн хууль байдаггүй л юм бол. Танхай НИТХ-ын даргад төр төмөр нүүрээ харуулах л ёстой байх.