МАН-ынхан дотроо хагаралдаж, зөрчилдөж байгаагаас төрийн ажил гацаанд орох болоод байгаа. Тухайлбал,цаг хугацааны хувьд 2018 оны төсөв аль хэдийн батлагдчихсан байх ёстой. Гэтэл маргааш буюу арваннэгдүгээр сарын 15 -ны өдөр хуулийн хугацаа нь дуусгавар болох гэж байхад өнөөдөр төсөв батлагдаагүй л байна. Цаг хугацаа тулсан учир гишүүд төсөв хэлэлцэх гэж ёстой л "гурилдаж" байгаа. Тэгвэл энэ нөхцөл байдлыг зарим сэргэлэн гишүүд соргог мэдэрч ашиглаж байгаа бололтой. Тухайлбал, М.Билэгт гишүүн Баянхонгорт аймагт байдаг өөрийнх нь байх магдлалтай "Есөн эрдэнэ" хэмээх хүнсний захдаа үерийн хамгаалалт хийлгэхээр улсаас 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нэхсэн гэнэ. Сэргэлэн гишүүн маань гишүүдэд танилцуулахдаа 2.9 тэрбум төгрөгийг 2.9 сая төгрөг хэмээн "зальдаад" дэмжүүлээд авчээ. Тухайн зах М.Билэгт гишүүнийх ч бай, үгүй ч бай юутай ч Баянхонгорчууд маань сэргэлэн гишүүнийхээ буянаар 2.9 тэрбум төгрөгийг өртөгтэй "тансаг" ус зайлуулагчтай болох бололтой.
Дүрс бичлэг: