УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгчээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурц албан тушаалаасаа буунгуутаа БНСУ-д суух элчин сайдаар томилогдохоор УИХ-ын чуулганыг хүлээж байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан эсэргүүцэж, хэвлэлийн хурал хийгээд амжсан. Ингэхдээ Б.Хурцыг Д.Энхбатын үхэлд буруутай хэмээн мэдэгдээд “Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр Герман, Англи, Европын холбоо Б.Хурцыг шалгаж байна. Тэр Европын холбоо руу орох эрхгүй болсон. Энэ хэргийг шалгах ёстой” хэмээсэн. Мөн "Саяхан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдээд гурван залууг ялласан. Одоо болтол захиалагч нь олдохгүй байгаа. Би энэ асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой ярьж, УИХ-аар нээлттэй хэлэлцье гэсэн. ТЕГ-ын дарга энэ хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол авсан байдаг. Энэ асуудал ил тод хэлэлцэхээс нааш Б.Хурц гэдэг хүний дараагийн томилгоог хийж болохгүй. Б.Хурц гэдэг хүнд бизнесээ дээрэмдүүлсэн хүмүүс өргөдлөө өгч, УИХ-аар нээлттэй хэлэлцүүлэх хэрэгтэй. Миний бие Б.Хурцтай холбоотой томилгооны сонсгол хийх санал гаргаж байгаа" гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц  нэр төрд халдсан гэх асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгчээ. Ямар хэлбэрээр мэдээлэл тараасан түүн  шигээ эргээд уучлалт гуйх ёстой” гэсэн хүсэлт гаргасан аж.