Жүдо бөхийн чансаа өндөр Токиогийн Их дуулга тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид хоёр мөнгөн медаль хүртээд байна.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д хүчээ сорьсон дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр алтан медалийн төлөө дэлхийн аварга Японы Ами Кондотой барилдаж нэмэлт цагт даралтаар цэвэр ялагдлаа. М.Уранцэцэгийн хувьд Токиогийн Их дуулгаас 2013 онд мөнгө, 2016, 2017 онд дараалан мөнгөн медаль хүртэж байгаа юм.
Токиогийн Их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн гавьяат тамирчин Д.Амартүвшин мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр тэмцээний хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны жүдоч Ибраев Рустамтай барилдаж нэмэлт цагт торгуулиар ялсан.
Харин алтан медалийн төлөө дэлхийн хошой аварга Японы Наохиса Такатотой барилдаж нэмэлт цагт торгуулиар хожигдсон байна. Д.Амартүвшингийн хувьд Токиогийн Их дуулга тэмцээнээс анхны медалиа хүртэж байгаа юм.