Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдрөөс эхэллээ.
Зөвлөгөөнд 330 сум, нийслэлийн 152 хорооны тус намын удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 хүн оролцож байна. Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ улс төрийн илтгэл тавихын зэрэгцээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн мэдээллийг сонсч, намын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийсэн өөрчлөлт, шинэчлэлийн талаар сургалт семинар зохион байгуулна.
Ардчилсан намын зүгээс шинэчлэлийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, намын бүх шатны байгууллагын уялдааг хангаж ажиллахад энэхүү зөвлөгөөн чухал түлхэц болно хэмээн үзэж байна. Зөвлөгөөн гурав хоног үргэлжилнэ.