“Үзэсгэлэнт 12 сар” МУСК тун удахгүй

“Дрийм Интертайнмент”, “Майнд студи”-ийн хамтарсан “Үзэсгэлэнт 12 сар” нэртэй нэгэн уран бүтээл энэ сарын 12-наас эхлэн бүх кинотеатраар үзэгчиддээ хүрхэд бэлэн болжээ.

Утга санаа: Таван өөр ахуй амьдралтай гэр бүлүүдийн, гэгээн хүсэл мөрөөдөл, хайр дурлал нь хэрхэн шинэ жилийн үдэш, он солигдох мөчид биелэж буйг, энэхүү бүтээлээс харж болно. Энэхүү кино нь Шинэ жилийн өмнөхөн таван гэр бүлд тохиолдсон үйл явдлаар хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийн боловсрол хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд киног үзсэнээр хүний сайхан сэтгэл, бусдыг хайрлах, уучлах сэтгэлд суралцах болно.

Дүрүүдэд: Н.Ялалт СТА, Г.Эрхэмбаяр СТА, Ш.Даваасамба СТА, А.Цэгмэд СТА, Б.Батсумъяа СТА, Г.Алтаншагай МУСТА, Д.Хосбаяр СТА, Д.Төмөрбаатар СТА, А.Энхжин СТА, Ш.Мөнхбаяр, Г.Даваазул, М.Намуунцэцэг, А.Дэлгэрмаа, Т.Саранзаяа, Б.Батхүлэг, Б.Энхжин, Ц.Мичидмаа, Б.Манлайбаяр, Б.Мишээл нар тогложээ.