-22.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 19, 2025

Спорт

Ерөнхий сайд тамирчдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2017.11.09/ “Монголын 3х3 Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг”-ийн тамирчид, дасгалжуулагч, холбооны удирдлага болон Монголын пауэрлифтингийн тамирчин Б.Чимэдцэрэн нарыг өрөөндөө хүлээн авч уулзлаа Пауэрлифтингийн тамирчин Батаагийн Чимэдцэрэн Филиппин Улсад болсон Хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Хүндийг өргөлтийн төрөлд дэлхийн рекордыг эзэмшигч анхны монгол тамирчин юм. Эр хүний бахархал энэхүү спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, шинээр хичээллэж байгаа...

Хакухо М.Даваажаргалд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулахаар шийдвэрлэв

Засгийн газрын хуралдаанаар Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар шийдвэрлэлээ.  Хакухо М.Даваажаргал нь ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн тул дээрх шийдвэрийг гаргасан байна. 

Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор Нийслэлийн иргэдийн спортын VIII их наадмыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнүүдийг нас насны ангилалаар гурван үе шаттай зохион байгуулж байна. Тэгвэл өнөөдөр иргэдийн дунд бүх нийтийн гүйлт, дугуйн парад болон дугуйн уралдааныг Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто зам дээр зохион байгууллаа. Тэмцээнийг...

Иргэдийн спортын наадмын шилдгүүдэд шагнал гардууллаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Иргэдийн спортын VIII их наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж байна. Спортын найман төрлөөр Буянт–Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдаж буй уг наадмын шигшээ тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, Нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд болон тэмцээнд оролцож буй баг тамирчид...

Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран ирэх сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд цэц мэргэнээ сорьж, улсын аваргаа шалгаруулах гэж байна. Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч үедээ таниулах, уламжлалаа...

3x3 Сагсанбөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцоно

Ирэх 2018 оны 6-р сард 3x3 Сагсанбөмбөгийн ДАШТ болно. Филиппиний Манила хотод болох уг тэмцээнд Монголын шигшээ баг анх удаа оролцохоор болжээ. Өнгөрсөн сард эх орондоо зохион байгуулагдсан Ази тивийн АШТ-нд гайхалтай тоглож түрүүлсэн залуусын хувьд ОУСБХ-ноос зарласан 20 багийн тоонд багтсан байна. Анх 2012 онд Грекийн Афин хотод болж байсан 3x3 Сагсанбөмбөгийн ДАШТ жил бүр зохиогддог бөгөөд өнгөрсөн жил эрэгтэйчүүдийн төрөлд Сербийн шигшээ баг...

Г.Ариунбаатарт талархал илэрхийлэв

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатарыг хүлээн авч уулзан, талархал илэрхийлэв. Г.Ариунбаатар нь BBC агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the world-2017” буюу “Дэлхийн дуучин-2017” уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон юм. Тус уралдаанаас Г.Ариунбаатар гурван цом хүртэж, шилдэг таван дуучны нэгээр шалгарчээ. Тэрбээр тус тэмцээний романсын төрөлд тэргүүн байр эзэлж, Ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан юм. Энэхүү уралдаанд тэрбээр...

Д.Батгэрэл UFC- холбоонд хийсэн сүүлийн гурван тулаанаа бүгдийг нь эхний үед хүнд цохилтоор дуусгалаа

video
Тулааны эхний үеийн хоёр дахь минутанд “Талын Шуурга” хочит Д.Батгэрэл өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялалт байгуулж UFC- холбоонд хийсэн сүүлийн гурван тулаанаа бүгдийг нь эхний үед хүнд цохилтоор дуусгалаа. https://www.youtube.com/watch?v=3VyhKsaJkXg https://www.youtube.com/watch?v=4Uccx2xMb7w

Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ олимпын наадмаас анхны хожлоо авлаа

“Токио-2020” Зуны XXXII олимпын наадмын ширээний теннисний төрөлд эх орноо төлөөлөн анх удаа өрсөлдөж буй ОУХМ Б.Болор-Эрдэнэ эхний тоглолтондоо Тунис улсын тамирчинг илүүрхэн хожлоо. Ийнхүү ширээний теннисний спортоор Монгол Улс анх удаа олимпын наадамд оролцож, ийнхүү түүхэнд тэмдэглэгдэх хожил авч монголчуудаа баярлуулж байна. Эмэгтэй ширээний теннисний тамирчин Б.Болор-эрдэнэ Монголын багийн хамгийн залуу тамирчин юм.

​​Н.Мөнхшүр 100 мянган долларын шагналыг авч чадлаа

Монголын оюун ухааны академийн тамирчид болох оюун ухааны ОУИМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар БНХАУ-ын Шэньжэнь хотноо олон улсын тэмцээнд амжилттай оролцжээ. Энэхүү 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээн гурван өдөр үргэлжилж, /2017.12.08/ өндөрлөхөд Н.Мөнхшүр олон удаагийн гүйцэтгэлийн нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлжээ. Тэмцээний дэд байранд Хятадын тамирчин орсон бөгөөд 320 тамирчин ой тогтоолт, оюун ухааны дасгалд өрсөлдөж, ийнхүү ялагчаа тодруулжээ. 2017 оны ДАШТ-ий дараа болж...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-22.9 ° C
-22.9 °
-22.9 °
59%
0kmh
40%
Бям
-21 °
Ням
-16 °
Дав
-10 °
Мяг
-19 °
Лха
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ