-22.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 19, 2025

Спорт

Монголын жүдочид хос алт, хүрэлтэй Их дуулгыг өндөрлүүлэв

Гүржийн Тбилис хотноо 3 дугаар сарын 26-28-нд болсон Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ны олимпын эрхийн оноо олгох Их Дуулга тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана хүрэл медаль хүртэв. Ийнхүү Тбилисийн Их дуулга тэмцээнээс Монголын шигшээ баг 2 алт, 2 хүрэл медаль, 1 шагналт 7 дугаар байр эзэлж багийн дүнгээр 3 дугаар байрт шалгарлаа. Тодруулбал,...

​​Н.Мөнхшүр 100 мянган долларын шагналыг авч чадлаа

Монголын оюун ухааны академийн тамирчид болох оюун ухааны ОУИМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар БНХАУ-ын Шэньжэнь хотноо олон улсын тэмцээнд амжилттай оролцжээ. Энэхүү 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээн гурван өдөр үргэлжилж, /2017.12.08/ өндөрлөхөд Н.Мөнхшүр олон удаагийн гүйцэтгэлийн нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлжээ. Тэмцээний дэд байранд Хятадын тамирчин орсон бөгөөд 320 тамирчин ой тогтоолт, оюун ухааны дасгалд өрсөлдөж, ийнхүү ялагчаа тодруулжээ. 2017 оны ДАШТ-ий дараа болж...

Чингэлтэй дүүрэгт спорт цогцолбор ашиглалтад орлоо

Олон нийтийн спортын арга хэмжээ, үйлчилгээ явуулах, нийтийн соёл, спорт, эрүүл мэндийг дэмжих зорилготой спортын цогцолбор барилга ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд зоорийн давхар бүхий дөрвөн давхар, А, В, С блоктой спорт цогцолборын барилгын угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон гадна тохижилтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад хүлээлгэн өгөв.

Таканоива А.Баасандорж албан ёсоор зодог тайллаа

Японы мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд багагүй дуулианы эзэн болж явсан Таканоива А.Баасандорж /2019.02.02/ албан ёсоор зодог тайллаа. А.Баасандорж 18 насандаа 2009 онд Японы алдарт аварга Таканоханагийн дэвжээнд Таканоива нэр авч орсон бөгөөд 2014 онд Макүүчи зиндаанд дэвшсэн. Таканоива А.Баасандорж 2017 оны 10 дугаар сард аварга Харумафүжи Д.Бямбадоржтой маргалдсаны улмаас олны анхааралд өртөж байсан юм. Тэрбээр 2018 оны 12 дугаар сард доод зиндааны туслах бөхөө зодсон...

Хамт олон, найз нөхдөөрөө боулингийн тэмцээнд орж саятан болоорой

Усны урсгал мэт тогтмол тэмцээн уралдаан зохион байгуулдаг Монголын Боулинг Сонирхогчдын Холбоо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой, Биг Боулинг төв байгуулагдсаны 10 жилийн ой, “City Cup” тэмцээний 10 жилийн ой, Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит Нийслэл хотын боулингийн аварга шалгаруулах “CITY CUP 2018” багийн төрлийн нээлттэй энэ сарын 27-28-нд “Big bowling” төвд болох гэж байна. 10 сая төгрөгийн шагналын сантай энэхүү тэмцээний аварга...

Хөлбөмбөгийн ДАШТ-ий “Алтан дагина” цом Монгол Улсад АНХ УДАА

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэлхийн аваргаар шалгарсан багт түр хугацаанд очдог Алтан цомыг 2006 оноос эхлэн дэлхийн улс орнуудаар аялуулж эхлүүлжээ. Цомыг энэ жил дэлхийн 50 гаруй улсын 91 хотоор аялуулах маршрутад Монгол Улс багтсан бөгөөд Дэлхийн хөлбөмбөгийн холбооныхон Алтан цомыг Улаанбаатар хотод авчирч, Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд олон нийтэд үзүүллээ. Энэ цомд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг, тамирчид эсвэл Алтан...

Б.Элбэрэлт Тусгай олимпоос алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо

АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо болж буй Тусгай олимпын наадмын усан сэлэлтийн төрлөөс манай тамирчин Б.Элбэрэлт алтан медаль хүртлээ. Тэрбээр ийнхүү Монгол Улсаас Тусгай олимпоос алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо. Тэрбээр эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50, 100 метрийн ганцаарчилсан төрөлд оролцож байгаа бөгөөд 25 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдөж тэргүүлсэн байна. Б.Элбэрэлт маргааш эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөнө. Монголын баг одоогийн байдлаар 8...

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг цахимаар зохион байгуулна

Үндсэн хуулийн өдөрт зориулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил цахимаар зохион байгуулах болсон талаар УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос мэдээлэв. Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Тухайн үеийн БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны 01 дүгээр сарын 14-нд тогтоол баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 01 дүгээр сарын 13-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Үндсэн...

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга болов

Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон Монгол Улсын Гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Эрхэт Монгол группийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-д Дэлхийн аварга боллоо. /огцом 109 кг + түлхэлт 141 кг, нийлбэр 250 кг/ Хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 86 дахь, эмэгтэй 29 дэх удаагийн тэмцээн 12 дугаар сарын 7-17-нд...

Шатар сонирхогчдын УАШТ энэ амралтын өдрүүдэд болно

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан УИХ-аас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн шигшээ тэмцээн энэ сарын 8-9-нд Төрийн ордны Их танхимд болно. УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг уг тэмцээний анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20, 21-нд бүх сум, дүүрэгт...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-22.9 ° C
-22.9 °
-22.9 °
59%
0kmh
40%
Бям
-21 °
Ням
-16 °
Дав
-10 °
Мяг
-19 °
Лха
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ