Энэ сарын 17-ноос баруун аймгуудаар, цаашдаа ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа тул үер усны аюулаас сэргийлэхийг анхааруулав
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Шуурхай штабт ажиллаж, нийслэл, 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаатай танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Цаг уурын байгууллагын өгч байгаа мэдээллээр энэ зургаадугаар сарын 17-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа бөгөөд үерийн эрсдэл өндөр байна.
Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шинээр барина
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаан эхэллээ. Хуралдаанаар үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжих тухай, нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг үер, усны гамшгаас...
Иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлж эхэллээ
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтөд өртөж буй 2206 нэгж талбарын 2000 гаруй иргэнээс нийгэм, эдийн засгийн судалгаа авахад 93 хувь нь...
Туул голын эрэг дагуу байршуулсан мэдээллийн самбарууд танд "тусална"
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран судалгааны ажлын үр дүнд тулгуурлан “Мэдээллийн самбар”-ыг Туул голын эрэг дагуу үерлэх, иргэд осолдох эрсдэл бүхий 10 цэгт байршуулсан.
Тус сэрэмжлүүлэг самбараас усны ослын статистик мэдээлэл, байршил заах гурван үгт хаяг, цэг тус бүрийн усны гүний мэдээллийг монгол, англи хэлээр авах боломжтой. Мөн үерийн усны түвшин хэмжих багана,...
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам маргааш эхэлнэ
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 14-16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.
Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг нийт арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцохоор нийслэл хотноо хүрэлцэн ирээд буй. Мөн Улаанбаатар...
Борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар...
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх тендерийг нээнэ
Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн төмөр бетонон хийцээр хүчитгэсэн таван давхар барилгыг өнгөрсөн тавдугаар сард буулгаж дууссан. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ - Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг зарласан бөгөөд өнөөдөр 11:00 цагт нээнэ. Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржоос тодрууллаа.
III, IV хорооллын авто замыг хааж, засна
Нийслэлийн III, IV дүгээр хорооллын “Өргөө” кино театрын уулзвараас “И-март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг маргааш 23:00 цагаас нөгөөдөр 06:00 цагийн хооронд хааж, засна.
Тус авто замын тэг байдал алдагдаж, суулт үүссэн хэсгийг засаж, асфальт бетоноор хучих юм. Мөн инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах тул жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.
Зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр тээвэрлэлт хийж байна
Нийслэлийн хэмжээнд зам талбай цэвэрлэгээ үйлчилгээний 38, хог тээврийн гэрээтэй 28 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Дүүрэг бүр Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу зөвшөөрөгдсөн хогийн цэгийн байршлыг тогтоон тээвэрлэлтийн хуваарийг баталж, мөрдөн ажиллуулдаг. Мөн зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр 05:00-19:00 цаг хүртэл хогны машин тогтмол тээвэрлэлт хийж байна.
Иргэд, аж...
Улиас модны унгиралыг тусгай техникээр даралтад усаар шүршиж байна
Улиас нь бургасны овогт хамаарах модлог ургамлын нэг бөгөөд эм улиас хавар молцоглож үрээ өгөх үед цагаан өнгийн унгарил унагадаг. Энэхүү унгарилыг бууруулахаар есөн дүүрэгт хуваарийн дагуу тусгай техникээр даралтад усаар шүршиж байна.
Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 38,838 ширхэг улиас байдгаас үүний 46.9 хувь буюу 18,232 ширхэг эм улиас байдаг. Энэхүү эм улиас модны улингарын гаралтыг багасгах, бууруулах...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-7.9
°
C
-7.9
°
-7.9
°
73%
8kmh
75%
Пүр
-3
°
Баа
-2
°
Бям
-5
°
Ням
-18
°
Дав
-12
°
- Advertisement -