-7.9 C
Ulaanbaatar
Лхагва, 11 сар 27, 2024

Нийгэм

Сэлбэ голын голдирол дагуух лаг, шавар, мод бутыг зөөвөрлөнө

Нийслэлийн Засаг Даргын 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/662 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ, нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар болон дүүргүүдийн холбогдох байгууллагуудын хамтарсан хурал боллоо. Хурлын үеэр УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж, Геодези, усны...

Автобус компаниудын инженер, техникийн ажилтнуудыг “Юүтонг” үйлдвэрт сургалтад хамрууллаа

"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК болон БНХАУ-ын "Юүтонг бус" ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Юүтонг ZK6116HG автобусыг ашиглагч ОНӨААТҮ-ийн газрууд болон, нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ байгуулсан 10 компанийн инженер, техникийн ажилтнууд тус компанийн үйлдвэрт дадлага сургалтад хамрагдав. Сургалтын хугацаанд “Юүтонг” автобусны үйлдвэртэй танилцаж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын үзлэг, аюулгүй байдлын...

Бэлчээрийн ургамлын гаралт ихэнх нутгаар хэвийн байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургаадугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд буюу Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар муу. Булган, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дорнодын ихэнх нутгаар хэвийн, бусад нутагт дунд  байна. Энэ арав хоногт салхины хурд тал хээр, уулархаг нутгаар түр зуур 18-25 м/с буюу аюултай үзэгдлийн,...

Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Зүүн Ази номхон далай, Монгол, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан бүсийн захирал Мара Уорвик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов. Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Бидний хамтран хэрэгжүүлэхээр зорьж буй “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл” нь...

Мэргэжлийн чиглэлийн ном, гарын авлагыг хүлээлгэн өглөө

ОБЕГ-ын Улсын нөөцийн газраас мэргэжлийн чиглэлийн 170 ширхэг ном, сурах бичиг, гарын авлагыг ДХИС-ийн Төв номын санд хүлээлгэн өглөө. Ингэснээр улсын нөөцийн чиглэлийн судалгаа, шинжилгээний материалыг сонсогч, суралцагчид судлах, цаашлаад эрдэм, шинжилгээ, судалгааны ажилд ашиглах боломж бүрдэж байна. Хамтын ажиллагааны хүрээнд энэ онд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Улсын нөөцийн анги, салбар, цэгийн чанарын асуудал...

Метро барих зөвлөх үйлчилгээг БНСУ-ын "Dohwa Engineering" компани үзүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын "Dohwa Engineering", “Korea national railway”, “Korea railroad corporation”, “Soosung Engineering” компаниудын хамтарсан түншлэл шалгарлаа. Метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсад анх удаа хоёр үе шаттай зохион байгуулсан. Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны...

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2351 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 3879 хүний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар 2351 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3879 хүний амь нас, 138.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Харин аюулт үзэгдэл, ослын улмаас 114 хүн амь насаа алдаж, 73 хүн түлэгдэж, бэртэн, 445 гэр, орон...

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд тогтмол эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон...

Байтаг хилийн боомт хүртэлх авто замыг ирэх онд ашиглалтад оруулна

Ховд аймгийн Булган боомтоос Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замыг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлсэн тус төслийг хэрэгжүүлснээр Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн хоёр боомтоор холбогдож, тээвэр ложистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа тээврийн урсгал нэмэгдэх юм. Мөн манай улсын нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэж, Булган, Үенч сумдын малчид отор...

МИАТ аюулгүй ажиллагааны стандарт хангасан компани болохоо дахин баталгаажуулав

МИАТ ТӨХК энэ сарын 3-6-нд олон улсын Агаарын тээврийн холбооноос /IATA/ 2 жил тутам хийдэг аюулгүй ажиллагааны “IOSA” аудитын шалгалтад олон улсын жишигт хүрсэн, стандарт хангасан компани болохоо дахин баталгаажуулав. ИАТА-гаас шинээр хэрэгжүүлж буй үл тохирол илрүүлэх шинэ аргачлалаар баяжуулсан, эрсдэлд тулгуурласан аудит буюу (Risk Based IOSA) дүрмийн дагуу нислэгийн аюулгүй байдлын удирдлага, зохион байгуулалт, нислэг, бүхээг, газрын үйл ажиллагаа, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, нислэгийн хяналт, зохицуулалт, ачаа, шуудан тээвэр, нисэхийн аюулгүй байдал зэрэг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-7.9 ° C
-7.9 °
-7.9 °
67%
8kmh
40%
Пүр
-3 °
Баа
-2 °
Бям
-5 °
Ням
-16 °
Дав
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ