13.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 5 сар 16, 2024

Нийгэм

1008 айлын орон сууц баригдана

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт 1008 айлын орон сууц бүхий “Ногоон нуур” хорооллын шав тавилаа. Монгол Улсын Засгийн газар хүн амын орон сууцны хэрэгцээг хангах зорилгоор нэгдсэн бодлого боловсруулж, “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөр баталсан юм. Энэ хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болох 1008 айлын орон сууцны цогцолбор хорооллын шавыг өнөөдөр тавьж байна. Эхний ээлжинд чөлөөлөгдсөн 3,8 га талбайд ерөнхий төлөвлөгөөний дагуу 21 давхар найман...

“Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөр батлагдлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 63.9 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт хөрөнгө оруулалт болон зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг кластераар хөгжүүлэн үйлдвэрлэлийг дэмжиж, “Улаанбаатарт үйлдвэрлэв” барааны тэмдэг, шошготой бүтээгдэхүүнийг...

21.4 сая хээлтэгч төллөжээ

Монгол улс 21.0 сая төл хүлээн аваад байна. Мал төллөлт одоогийн байдлаар оны эхний нийт 26.1 сая хээлтэгчийн 81.8 хувь буюу 21.4 сая хээлтэгч төллөж 21.0 сая төл буюу гарсан төлийн 98.1 хувь нь бойжиж байна. Үүнээс: 56.6 мянган ботго, 620.0 мянган унага, 998.6 мянган тугал, 10.6 сая хурга, 8.8 сая ишиг бойжиж байна.

“Насны хишиг”-ийг олгож эхэллээ

Ач санах тухай хуулийн дагуу 65 ба түүнээс дээш настай ахмадуудад өчигдөр буюу энэ сарын 21-нээс “Насны хишиг” олгож эхэллээ. “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа буюу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө олгодог. Хуулийн дагуу 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг өгөх юм. Мөн 90 ба түүнээс дээш настай ахмад настанд...

Сүхбаатар дүүрэгт жишиг өрхийн эмнэлгийн байрны шав тавих ёслол боллоо

Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Tика” төслийн буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны “Увидаст-Од” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан Ш.Анхмаа, Дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, “Тика” хөтөлбөр зохицуулагч Өмэр Гүндогду, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, дүүргийн Засаг дарга Х.Болормаа...

Газрын дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших эрхийн дуудлага худалдааг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн 8:00 цагаас эхлэн Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн 307 тоот өрөөнд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авч эхэллээ. Хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана. Энэ удаа Баянгол, Баянзүрх,...

Хоёр иргэнд орон сууц эзэмших эрхийг гэрчилгээ олгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Ус сувгийн удирдах газарт 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан н.Сүхбат агсны гэр бүл болон УСУГ-т ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нурангид даруулж хөдөлмөрийн чадвараа алдсан н.Төрмөнх нарын гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, орон сууц эзэмших эрхийг гэрчилгээг олголоо. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчит 700 орчим төр захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай нийслэлийн...

П.Сэргэлэн: ХХАА-н салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ дэмжих болно

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ЖДҮХБХЗГ-ын дарга М.Дондогдорж, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон, Мал хамгаалах сангийн дарга н.Цэдэндамба болон бусад албаны төлөөлөл Архангай аймагт ажиллалаа. Тодруулбал, Архангай аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцаж, салбарын мэргэжилтнүүдтэй  уулзаж тулгамдаж байгаа асуудлын талаар сонсож, харилцан санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Архангай аймгийн ХХААГ-ын дарга П.Гомбодорж газрынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Тус аймгийн ХХАА-н...

Газрыг зөвхөн газрын биржээр дамжуулан авч болно

Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрсөн нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлох, түүнд нийцүүлэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан хотын дарга С.Батболд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулсан билээ. Иргэдээр хэлэлцүүлэн саналыг авч тусгасан...

Арьс ширний байрыг шинэчлэн барих орон сууцны шав тавилаа

Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 171 барилга бий. Гэсэн ч шаардлага хангахгүй эдгээр барилгуудад иргэд амьдарч, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгаа юм. Нийслэлийн удирдлагуудын зүгээс асуудлыг шийдвэрлэж, иргэдээ аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгыг өмнөө тавьсан. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж, шинэ орон сууц барих ажил үргэлжилсээр байна. Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших иргэдийн хэлж заншсанаар...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
13.1 ° C
13.1 °
13.1 °
50%
0kmh
0%
Пүр
22 °
Баа
10 °
Бям
11 °
Ням
17 °
Дав
23 °
- Advertisement -

Шинэ мэдээ