Улсаас 8.3 сая доллар зээлсэн оюутнууд сураг алдарчээ
Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ өнөөдөр “Олон нийтийн төв”-д хэлэлцүүллээ.
Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсэг тус яамны хүний нөөц, боловсон хүчний томилгоо, төрийн үйлчилгээ, удирдлагаас батлан...
Архины 28 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаар тогтоолын дагуу согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн захиргаааны хэм хэмжээ, стандартын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтад улсын хэмжээнд нийт 71 аж ахуй нэгжийн 83 согтууруулах ундааны үйлдвэрүүд хамрагдсанаас 44 буюу 53 хувь нь нийслэлд, 39...
Газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь дуусгана
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан саатаад байгаа авто зам барилгын ажлын явцтай танилцлаа.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажил Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар чөлөөлөх асуудлаас шалтгаалан саатаад байгаа юм. Засаг даргын орлогч П.Баярхүү гүйцэтгэгч компанийханд газар чөлөөлөх асуудлаар тохиролцоонд хүрч, ажлыг эхлүүлнэ гэж хэллээ.
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар...
Сүхбаатарын талбайд тээврийн хэрэгслийн улсын дугаар олгоно
Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд танилцуулах зорилгоор өнөөдөр Сүхбаатарын талбайд “Өвөлд бид бэлэн” өдөрлөг болно.
Өдөрлөгт ЗТХЯ, АТҮТ болон улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцох юм.Энэ үеэр улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээлэл, техникийн хяналтын үзлэг оношлогооны талаар зөвлөгөө өгөх юм.
Мөн...
Нийтийн тээврийн хэрэгсэл дуу хоолойгоор буудлаа зарладаг боллоо
Нийслэлийн хэмжээнд энэ өвөл нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах 1100 автобус, троллейбусанд дуу хоолойгоор зогсоол зарлагч автомат төхөөрөмж суурилуулах ажлын явц 90 хувьтай байна.
Өнөөдөр Нийслэлийн Тээврийн газар (НТГ)-ын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем суурилуулах ажлын явцтай танилцсан юм. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилж, өдөрт 800 мянга орчим зорчигч тээвэрлэж байна. Иргэдээс...
Дэлхийн ур чадварын тэмцээнд тогоочийн төрөлд оролцох оюутныг хүлээн авч уулзлаа
Дэлхийн ур чадварын 44 дэх удаагийн тэмцээн энэ сарын 14-19-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохион байгуулагдана. Тус тэмцээнд нийт 76 орон оролцох бөгөөд Монгол Улсаас гагнуур, барилгын өрөг-угсралт, барилгын цахилгаан, мужаан, сантехник, тогооч гэсэн 6 төрлөөр оролцох гэж байна.
Дэлхийн ур чадварын тэмцээний тогоочийн төрөлд оролцох Хүнс технологийн политехник коллежийн захирал Б.Бат-Эрдэнийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хүлээн авч уулзлаа/2017.10.09/. Уулзалтад...
Цэрэг татлага энэ сарын 20-ны өдөр эхэлнэ
Нийслэлийн хэмжээнд 2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 20-ны өдөр болно. Цэргийн жинхэнэ албаны татлагад 18-25 насны залуус хамрах юм.
Цэргийн жинхэнэ албаны татлагад 18-25 насны залуус хамрах юм.
Зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд, заасан газар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, цэрэг татлагаас зайлсхийсэн иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог болсон.
Цэргийн албаны тухай хуульд нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг,...
Дэлхийн хүрэл медальт тамирчиддаа хүндэтгэл үзүүлэв
Турк Улсын Измир хотноо 2017 оны 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 01-ний өдөр болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнээс Монгол Улсын анхны хүрэл медалийг хүртсэн түүхэн амжилт гаргасан Онцгой байдлын албаны баг тамирчдыг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Энэ үеэр Гал унтраах техникийн олон төрөлт...
Алт худалдан авалтын хэмжээ өмнөх оноос 1.1 тонноор нэмэгджээ
Монголбанк 10 дугаар сар гарснаас хойш эхний 7 хоногийн байдлаар 870 кг алт худалдан авлаа хэмээн мэдээллээ.
Ингэснээр алт худалдан авалтын хэмжээ 2017 оны эхний 10 сарын байдлаар 15.6 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 тонноор нэмэгдсэн байна.
Дашрамд дурдахад Монголбанк алт тушаалтыг нэмэгдүүлэх, алт тушаалттай холбоотой хууль, эрх зүйн орчныг олон нийтэд сурталчлах зорилгоор “Монгол-Алт” аяныг улс орон даяар эхлүүлээд байгаа аж.
“Засгийн газрын цом-2017” тэмцээнд ХХААХҮЯ багаараа II байрт орлоо
Төрийн захиргааны байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Засгийн газрын цом-2017” тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд Буянт-Ухаа дахь спорт цогцолборт амжилттай болж өндөрлөлөө. 2005 оноос 13 дахь жилдээ болж буй уг тэмцээнд ХХААХҮЯ-ны баг хамт олон нийт оноогоор II байрт орлоо. Тодруулбал, сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг хүрэл медаль, гар бөмбөгийн төрөлд эмэгтэй баг хүрэл медаль, ширээний теннисний төрөлд эрэгтэй, эмэгтэй тус...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-3.9
°
C
-3.9
°
-3.9
°
74%
0kmh
40%
Бям
-4
°
Ням
-13
°
Дав
-13
°
Мяг
-11
°
Лха
-9
°
- Advertisement -