Гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг газруудад камер байршуулж байна
Гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж байгаа нийслэлийн зарим хороодын нутаг дэвсгэрийн гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэргийн гаралтыг бууруулах, эрүү, хэв журмын нөхцөл байдлыг тогтворжуулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, эргүүлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр “Цохилт” тусгай арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс зохион байгуулж эхлээд байна.
Арга хэмжээний эхний 7 хоногийн байдлаар 531 иргэн, 409 аж ахуйн нэгж байгууллага, 173...
Ургаа модонд уясан хадаг яндарыг цэвэрлэнэ
Нийслэлийн Байгаль орчны газар, бурхны шашны Тарвалин хийд хамтран ногоон бүсийн ойн сан бүхий газарт ургаа модонд уясан хадаг, байгальд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдлаар байрлуулж орхисон шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэж, устгах ажлыг 2017 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулах тул шаардлагатай эд, хэрэгслээ авахыг урьдчилан анхааруулж байна.
29 дүгээр сургуулийн захирлаар Х.Батсайханыг буцаан томилжээ
Ерөнхий боловсролын тусгай 29 дүгээр сургуулийн захирал Х.Батсайханыг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн билээ. Түүнийг ажлаас нь чөлөөлсөн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “29 дүгээр сургууль дээр үүсээд буй нөхцөл, зөрчилтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.
Тус сургууль дээр үүсээд байсан нөхцөл байдлыг шалгах ажлын хэсэг Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн өнөөдрөөс эхлэн...
Үр тарианы 63.7 хувийг хураан аваад байна
Өнөөдрийн байдлаар 27.5 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 183.5 мянган га-гаас 166.0 мянган тонн үр тариа, 8.4 мянган га-аас 81.9 мянган тонн төмс, 5.4 мянган га-аас 57.3 мянган тонн хүнсний ногоо-19.0 мянган га-аас 33.2 мянган тонн тэжээлийн ургамал, 8.2 мянган-га-аас 4.6 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Тодруулбал, үр тариа 63.7 хувь, төмс 75.4 хувь, хүнсний ногоо 79.0 хувь, тэжээл 43.7 хувь,...
Мансууруулах бодис хууль бусаар авч, бусдад зарж байсан гадаад иргэнийг баривчилжээ
Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Баянгол дүүрэгт хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох “ЛСД” борлуулж байсан итгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал, Нидерландын Вант Улсын иргэн Вандэр Харст Фридтжоф, түүний эхнэр Монгол Улсын иргэн Г нарыг бусад этгээдийн хамт баривчилжээ.
Энэ хэрэгт холбогдуулан Монгол Улсын долоон иргэнийг шалгаж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 0461 дүгээр ангид хорьж, байцааж байгаа гэнэ.
Тус хэрэгт холбогдсон Вандэр Харст Фридтжоф...
Дэлхийн ур чадварын тэмцээнд зургаан мэргэжлээр оролцоно
"Дэлхийн ур чадвар”-ын 44 дэх удаагийн тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод энэ сарын 14-19-ний өдрүүдэд болох гэж байна. Тус тэмцээнд манай улс мужаан, өрөг угсралт, гагнуур, цахилгаан, сантехник, тогооч зэрэг зургаан мэргэжлээр оролцоно.
Гурван үе шаттайгаар мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник, коллежийн суралцагчдын дунд зохион байгуулсан тэмцээнээс зургаан оролцогч үндэсний аварга болж, эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох эрхээ авсан юм.
Бразил...
Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор далайд гарц, түүхий эдээ зах зээлд гаргах боломж
Нэгэн цагт монголчуудыг муухан хийцтэй эсгий таавчиг мэтхэнээс өөрийг олигтой хийж чаддаггүй гэх шүүмж хаа сайгүй хөвөрдөг байлаа. Харин энэ бодлыг өөрчлөх, монголчууд ямар ч л байсан хийх зүйлээ асуудалгүй хийдэг болохыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж өнгөрсөн “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо-2017” арга хэмжээ харууллаа.
Төрөл бүрийн гар урлал, бэлэг дурсгалын зүйлсээс эхлээд манай үндэсний брэнд болсон “Эрдэнэт хивс”, “Говь”-ийн ноолууран эдлэл, “Дархан нэхий”-гийн...
Орон сууцны мэдээллийн сантай боллоо
Нийслэлийн удирдах ажилтны өнөөдрийн шуурхай хуралдаанд “Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан”-ийн тухай Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал А.Энхманлай танилцууллаа. Мэдээллийн сан байгуулснаар орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн бодит мэдээллийг бүрдүүлэхийн зэрэгцээ иргэдийн орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг ил тод, шударга зохион байгуулахад ашиглагдах юм байна.
Мөн бага дунд орлоготой иргэд болон төрийн албан хаагчдын орон сууцтай холбоотой хүсэлтийг цахим орчинд түргэн...
Төсвийн ажилчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриаллаа
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор “Миний сонголт-Нийтийн тээвэр” аяныг зарлаж буй талаар Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар өнөөдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд танилцууллаа. Энэ сарын эхнээс нийслэл дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй байгууллагуудын албан хаагчдын дунд уг аянг эхлүүлээд байгаа аж.
Аяны хүрээнд нийслэл, дүүргийн албан хаагчид ажлын нэг өдрийг сонгон ажилдаа ирэх буцахдаа нийтийн тээврээр үйлчлүүлэхийг Нийслэлийн тээврийн...
Зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солиорой
Ус цаг уур орчны хүрээлэнгээс өгсөн мэдээллээр энэ сарын 06-нд зарим газраар, 7-8-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. Цаг агаарын байдлаас шалтгааланзамдаваахаагдах, хальтиргаагулгааүүсэххүндрэлучирчболзошгүйбайна. Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохоос гадна тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-0.9
°
C
-0.9
°
-0.9
°
64%
6kmh
40%
Баа
-2
°
Бям
-4
°
Ням
-16
°
Дав
-13
°
Мяг
-13
°
- Advertisement -