-3.9 C
Ulaanbaatar
Мягмар, 4 сар 30, 2024

Нийгэм

Цахим хурлаар холбогдох үүрэг чиглэлийг өглөө

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нартай цахим хурал хийлээ. Хурлаар “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит ёсзүй, бие бялдарын түвшин тогтоох  II шатны үзлэг ”-ийн дүнг танилцуулж, ирэх есдүгээр сард зохион байгуулах III шатны шалгалтад бэлтгэхэд анхаарах зарим асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.

БНСУ-ын жүжигчин Рю Сын Рёныг Монгол Улсын аялал жуулчлалын элчээр томилов

Засгийн газраас 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Уг ажлын хүрээнд БНСУ-аас 250 мянган жуулчин хүлээн авахаар зорьжээ. Үүнд дэмжлэг үзүүлэх, Монгол орныг өөрийн оронд сурталчлах үүргийг БНСУ-ын жүжигчин Рю Сын Рён хүлээн авчээ. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ жүжигчин Рю Сын Рёнын хүлээн авч уулзан Монгол Улсын аялал жуулчлалын элчээр томиллоо. Жүжигчин Рю...

Балетын урлагийг, медиа арт урлагтай хослуулсан тоглолт Чингисийн талбайд тоглолоо

Сонгодог урлагийн содон бүтээлийг олон нийтийн хүртээл болгож, жуулчдын сонорыг мялаан, соёл урлагийг сурталчлах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэй "Lala Land” медиа арт балетын тоглолт Нийслэлийн төв талбайд амжилттай тоглогдлоо. Оскарын шагналт "Lala Land” киноны хөгжмийг албан ёсны эрхтэйгээр "Lala Land” медиа арт энтертайнмент балетын бүжгэн жүжгийг ерөнхий найруулагч Ц.Цолмонбуд-ын дэг найруулгаар толилуулсан. Энэхүү...

“Бүс ба зам” сайд нарын III хурал”-д цахимаар оролцлоо

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд  зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын удирдлагын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх “Бүс ба Зам” сайд нарын III хурал”-д ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян цахимаар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид биечлэн оролцлоо.  БНХАУ-ын Бээжин хотноо танхим болон цахимаар зохион байгуулагдсан...

“Их хотын бүсгүйчүүд 2023” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Эх орон, их хотын хөгжил, ирээдүй болсон залуу хойч үеийн хүмүүжил, боловсролд үнэт хувь нэмрээ оруулан буй эмэгтэйчүүдээ алдаршуулахаар НЗДТГ-аас “Их хотын бүсгүйчүүд 2023” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өдгөө дөрөв дэх жилдээ болж буй энэхүү арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм.

Шадар сайд УОК-ын Шуурхай штаб дээр ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан халдвар хамгааллын журмын хэрэгжилт, сургууль цэцэрлэгийн бэлэн байдлын зэрэг ямар хэмжээнд байгаа талаар мэдээлэл сонсон УОК-ын дэргэдэх Шуурхай штабт ажиллалаа.УОК-ын Нарийн бичгийн дарга Г.Баярхүү "Сургууль цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг дүүргийн Онцгой комисс хариуцан бэлтгэл ажлыг ханган ажилласныг илтгэж, мөн өнөөдрийн 12-17 насны хүүхдүүдийн 90 орчим хувь нэгдүгээр тунд хамрагдсаныг мэдээллээ.

Их цэвэрлэгээг төвийн зургаан дүүргийн 31 байршилд хийнэ

Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, бохирдлыг цэвэрлэх ажил эхэллээ. Өнөөдөр 8:00 цагаас эхэлсэн цэвэрлэгээнд хот тохижилт, үйлчилгээний 27 байгууллагын 970 ажилтан, төрийн албан хаагчид, цэргийн алба хаагч нар оролцож байна. Сэлбэ голын далан сэтэрч ойр орчмын газар, хотхон, хороолол, барилга усанд автсан. Тус байршлын лаг шавар, бохирдлыг цэвэрлэх...

Тайланд улсаас ирэх нислэгийн тоог нэмэгдүүлэх, тогтмолжуулах асуудлаар талууд уулзлаа

Монгол-Тайланд, Тайланд-Монгол чиглэлийн нислэгийг нэмэгдүүлэх, харилцан аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Тайландын Хаант Улсын тур операторуудын төлөөлөл болох “DUNAMIS777” ХХК-ийн Захирал Буадит Санудда болон холбогдох хүмүүсийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын хүрээнд Тайланд улсаас Монгол улсад буух нислэгийн зөвшөөрлийн хугацаа нэг сараар олгогдож, сунгагддаг бөгөөд үнийг сунгаж, нислэгийг хуваарьт оруулж өгөхийг хүсэж буйгаа Тайландын талаас илэрхийлэв.

“Welcome to Mongolia” аялал жуулчлалын үзэсгэлэн Чингисийн талбайд гарч байна

Дэлхийн аялал жуулчлалын өдөрт зориулсан “Welcome to Mongolia” аялал жуулчлалын үзэсгэлэн Чингисийн талбайд гарч байна. Тус үзэсгэлэнг GRAND TOUR-2023 Аялал жуулчлалын Улсын олимпиадын хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Өсвөрийн аврагч: Багануур дүүргийн “Дөл” бүлгэм улсын аваргаар тодорлоо

Өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг бататгах, болзошгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага олгох зорилгоор “Өсвөрийн аврагч-2023” улсын аварга уралдааныг хоёрдахь удаагаа зохион байгууллаа. Тэмцээнд бүс, бүсээс шалгарсан зургаан багийн 50 орчим өсвөрийн аврагч оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-3.9 ° C
-3.9 °
-3.9 °
80%
0kmh
0%
Лха
14 °
Пүр
21 °
Баа
17 °
Бям
13 °
Ням
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ