8.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 5 сар 2, 2024

Нийгэм

Өнөөдөр дархлаажуулалтын 116 цэг ажиллаж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 4-нд иргэдээс нийт 213 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.48 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 20 иргэн хандсанаас есөн иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 11 иргэнтэй оператор ажилтан холбогдож,мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 31 буюу...

Шөнийн болон зуслангийн чиглэлд автобус явж байна

Зуны улирал эхэлж, зуслан чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс дараах 3 чиглэлд эхлүүллээ. Үүнд: ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 3 автобус 35 минут тутамд Тэнгис кино театрын зогсоолоос; ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 1:30 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос; ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр”...

Олон Улсын тэмцээнд Монголын цэргийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ

ХБНГУ-ын Норд Райн Фестфален муж улсын цэргийн командлалаас жил бүр зохион байгуулдаг Мөнхенгладбахын марш тактикийн олон улсын тэмцээн энэ оны 7 дугаар сарын 8-ны өдөр 34 дэх удаагаа зохион байгуулагдаж, тус тэмцээнд тусгай урилгаар монголын цэргийн баг тамирчид амжилттай оролцлоо. ХБНГУ-ын Батлан хамгаалах яам болон НАТО-гийн удирдлагаас өндөр ач холбогдол өгдөг уг тэмцээнд энэ удаа АНУ, Их Британи, Франц, Итали, Нидерланд, Эстони, Польш, Монгол зэрэг...

Шинээр оруулж ирсэн 600 автобуснаас 457 нь үйлчилгээнд явж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 39 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 80.1 хувьтай байв. Тухайлбал, дүүргүүдэд үүссэн хур, үүсмэл хогийн цэгүүдийг шалгах үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд есөн дүүрэгт үзлэг шалгалт хийхэд нийт есөн байршилд хур хогийн цэг үүсжээ. Нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэх үүрэг бүхий...

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас НЗДТГ-ын үйл ажиллагааг дэмжих үүднээс шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Тодруулбал, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко компьютер, ухаалаг дэлгэц, дрон, гэрэл зургийн аппарат зэрэг тоног төхөөрөмжийг НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэгт хүлээлгэн өгөв. Энэ үеэр “Дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдахад төрийн үйлчилгээ чухал болох нь” гарын авлагын дээжийг НЗДТГ-ын хамт олонд гардуулсан бөгөөд энэ нь Улаанбаатар хотын...

12.5 мянган иргэнийг С вирусын шинжилгээнд хамруулна

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд явуулж байсан элэгний С вирусын шинжилгээг үргэлжлүүлэн явуулж эхэлсэн талаар ЭМНДЕГ-аас мэдээлэв. Хүн амын дунд зонхилон тохиолдож буй элэгний өвчлөл, хавдар, нас баралтыг бууруулах зорилгоор Засгийн Газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд иргэдийн элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох зориулалтаар 4.9 тэрбум төгрөг төсөвлөж, 30 мянган иргэний шинжилгээний зардлын төлбөрийг санхүүжүүлэхээр тооцон энэ оны Эрүүл мэндийн даатгалын сангийн...

Хотын дарга АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Ричард Буангантай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буангантай өнөөдөр уулзлаа. Шинээр томилогдсон Элчин сайдтай танилцах уулзалтын үеэр талууд хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг шаардлагатай байгаа салбар, чухал ажлуудын талаар санал солилцов. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, ихэнх нутгаар хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Дөрөвдүгээр сарын 24, 25-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх төлөвтэй, мөн ихэнх нутгаар хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа юм байна. Тиймээс ОБЕГ-аас, Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох,Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт...

Б.Баасандорж: Сайжруулсан шахмал түлшний чийгшлийг дахин бууруулах шаардлагатай

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж тэргүүтэй албаны хүмүүс “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл, түүхий эд болон бүтээгдэхүүний нөөц, үйлдвэрлэл, шинэчлэн баталсан сайжруулсан шахмал түлшний стандартын хэрэгжилт, төмөр замын ажлын явц зэрэгтэй газар дээр нь танилцаж, шийдэл гарцыг ярилцаж, заавар зөвлөмж өгөв. -Мэргэжлийн хяналтын байгууллагаас сайжруулсан шахмал...

Баруун дөрвөн зам орчимд агаарын бохирдол хамгийн их байна

Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр өнөөдрийн байдлаар Баруун дөрвөн зам орчимд агаарын бохирдол хамгийн их буюу агаарын чанарын индекс (АЧИ)-ийн 510-аас дээш байна. Харин Толгойт, Бөхийн өргөө, Монгол газар орчимд агаар дунд зэргийн бохирдолтой байгаа бол Нисэх, Амгалан, Мишээл экспо, 100 айл, Баянхошуу орчимд бага зэргийн бохирдолтой гэж гарчээ. Агаарын чанарын индекс 501 ба түүнээс дээш байгаа бол маш их бохирдолтой бөгөөд удаан хугацаагаар гадаа байхад...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
8.1 ° C
8.1 °
8.1 °
46%
0kmh
0%
Баа
17 °
Бям
14 °
Ням
15 °
Дав
16 °
Мяг
20 °
- Advertisement -

Шинэ мэдээ