62 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд байрлах 62 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Цэцэрлэгийн үндсэн барилга нь 150 хүүхдийн хүчин чадалтай байсан бөгөөд өргөтгөлийн барилга баригдсанаар одоо тус цэцэрлэг нийт 500 хүүхдэд сургалтын үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна.
Зургаан бүлгийн 53 багш, ажилтантай уг цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Офис констракшн” ХХК барьж гүйцэтгэсэн байна. Мөн 2019 онд НЗДТГ, Германы Олон Улсын...
Хөдөө орон нутгийн хөдөлгөөнийг энэ сарын 22-ноос нээнэ
Хот, орон нутгийн замын хөдөлгөөнийг энэ сарын 22-ноос нээхийг Улсын онцгой комиссоос мэдээллээ.
Ингэхдээ коронавируст халдварын эсрэг вакцины давтан тунг хийлгээд 14-өөс доошгүй хоносны дараа иргэд орон нутаг руу чөлөөтэй зорчих боломжтой. Иргэд давтан тун хийлгэсэн QR кодтой бүртгэлээ E-Mongolia системээс авах юм. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас бүртгэлийн QR код бүхий аппликэйшнийг ирэх даваа гараг гэхэд идэвхжүүлэхээр ажиллаж...
Налайхын бичил уурхайнуудыг хаах эсэхийг иргэдээр нь шийдүүлнэ
Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлогчдын асуудлаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсгийн хуралдаан зарлаж зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Холбогдох яамдаас Засгийн газрын хуралдаанд Налайх дүүрэгт хууль бусаар олборлолт явуулж буй нүүрсний цооногуудыг хаах санал ирүүлсэнтэй холбоотойгоор Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар нүүрс олборлож байгаа иргэдийн эрүүл мэнд амь нас хохирох явдлыг таслан зогсоох санал зөвлөмж гаргах зорилгоор тус дүүргийн иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга...
“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа
Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, томоохон осол гарсан. Энэ хүрээнд нийслэлийн харьяа 15 байгууллагын 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан юм. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Уг хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл оролцсон юм. Хуралдааныг НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр удирдан явуулж, Барилга, хот...
Нийслэлийн усны тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна
“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт усны болон байгаль орчны салбарын төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагын 250 гаруй төлөөлөл оролцож буй. Тус хэлэлцүүлгийг НЗДТГ Монголын Мянганы сорилтын сантай хамтран зохион байгуулж байгаа юм.
Д.Сумъяабазар: Төвлөрөл, түгжрэл, агаар, ус, орчны бохирдлын суурь шалтгаан нь...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
3.1
°
C
3.1
°
3.1
°
56%
7kmh
75%
Баа
-7
°
Бям
-8
°
Ням
-6
°
Дав
-5
°
Мяг
-4
°
- Advertisement -