-21.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 5, 2024

Нийгэм

Р.Дагва: Улаанбаатар хотын дэргэд “эдийн засгийн чөлөөт бүс” байгуулахад тохиромжтой

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “L.A.B 2” Төрийн Бус Байгууллагын ээлжит зангиагүй, чөлөөт уулзалтад урилгаар оролцлоо. “L.A.B 2” ТББ нь 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцан, санал солилцож, холбогдох байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд саналаа тусгадаг ажээ. Тэд өмнө нь Улаанбаатар хотын зам тээврийн хөгжил, газрын үнэлгээ, сэргээгдэх эрчим хүч, хотын инноваци зэрэг асуудлын талаар ярилцсан бол энэ удаа...

Модны суулгац, судалгаа, үрсэлгээний төвийг байгууллаа

Нийслэлийн ногоон байгууламжыг нэмэгдүүлэх, хот нийтийн аж ахуйн нэгдсэн үйлчилгээг сайжруулах зорилгоор Модны суулгац, судалгаа үрсэлгээний төвийг байгуулсан байна. Ингэснээр сургалт, судалгаа хийх боломжтой төвтэй болж байгаа аж. Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Хавар бүр сурагчид, оюутнууд сургуулиа төгсөж, хонхны баяраа хийдэг. Ёслол баяраа тэмдэглэхдээ илүү үр бүтээлтэй, байгаль орчинд ээлтэй тэмдэглэдэг болгохын тулд төгсөлтийн баяраараа мод суулгадаг зориулалтын талбай гаргаж өгөхөөр болсон. Есөн дүүргийн...

НӨАТ-ын сугалааны тохирол энэ лхагва гарагт болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролыг энэ лхагва гарагт буюу энэ сарын 20-нд 13:00 цагаас и-баримт аппликэйшн болон “Боловсрол” телевизээр орон даяар шууд дамжуулна. Уг сугалаанд 2023 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримт хамаарна. Хэрвээ энэ хооронд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлээгүй бол системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас сануулж байна. Өнөөдрийн байдлаар и-баримтын системд 41.1 сая...

Б.Батзориг: ОХУ-аас 51 мянган тонн тэжээл авах ажлыг эрчимжүүллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Монгол Улсад суугаа ОХУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзлаа. Энэ жил цаг уурын байдлаас болж улсын хэмжээнд зорилтот хадлан тэжээлээ бэлтгэж чадаагүй учраас ОХУ-аас хүнсний болон үрийн улаан буудай, малын тэжээл худалдан авах чиглэлээр хоёр тал санал солилцсон байна. Энэ зун зуншлага тааруу гандуу байснаас үүдэн зорилтот хадлан тэжээлээ бэлдэж...

Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас гаргасан захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгийн талаар Нийслэлийн Газрын...

ОБЕГ-т 100 орчим сая төгрөгийн хандив цугларчээ

Улсын хэмжээнд 22 ой хээрийн түймэр асч байгаатай холбогдуулан иргэдээс Онцгой байдлын ерөнхий газарт хандив цуглуулах аяныг эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар ОБЕГ-т бэлэн 100 орчим сая төгрөгийн хандив цугласан байна. Мөн хоол хүнс, шатахуун, ус, техник хэрэгсэл гэх мэт үнэлж баршгүй их хандив ирж байгаа учраас бэлэн бус хандивын хэмжээг тогтоох боломжгүй байгаа гэв. Иргэдээс ирсэн хандивын мөнгөнөөс ээлжинд агаараас түймэр унтраах техник, нисдэг...

Монгол Улсын визийг цахимаар болон хилийн боомт дээр олгодог болно

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ. УИХ-ын чуулганы 2020 оны 12 дугаар сарын 31-ний хуралдаанаар баталсан дээрх хуулийн өөрчлөлтөд, Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төв ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг зохицуулалт тусгасан байна. Үүнээс гадна визийг...

Автобусны гурван чиглэлд богино эргэлтийн үйлчилгээг нэмж гаргана

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас ачаалал ихтэй замуудад түгжрэл үүсдэг оргил цагаар богино эргэлтийн автобусны үйлчилгээг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдийн зорчих урсгалын ачааллын судалгаанд үндэслэн 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үндсэн гурван чиглэлд нийтийн тээврээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн хүлээгдлийн хугацааг багасгах зорилготой богино эргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр болоод байна. Богино эргэлт хийхээр төлөвлөсөн гурван чиглэлээс Ч:1 “5...

Б.Ганхуяг: "Эрдэнэс-Тавантолгой" ХК Өмнөговь аймагт хоёр дахь Эрдэнэт хотыг бүтээн байгуулна

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар энэ сарын 27-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монголын уул уурхайн салбарт түүчээ нь болж буй томоохон хоёр компани хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар уул уурхайн салбарын чадавхи дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, шилдэг арга туршлагаасаа хуваалцах зэрэг чиглэлээр хоёр талын мэргэжилтнүүд хамтран ажиллана. Cанамж...

Бохир хальж урссан хэсэгт халдваргүйтгэл хийлгүүлэв

Налайх дүүргийн нэгдүгээр хороонд улаан өнгөтэй бохир ус хальж урссан мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь шуурхай ажиллаж, хяналт шалгалт хийв. Шалгалтаар бохирын цооногоос улаан өнгөтэй бохир хальж урссан байсан тул Чандмань Налайх ОНӨААТҮГ-т дуудлага өгсөн ба тус газраас Ус сувгийн удирдах газраас харьяа бохирын цооног худгаа тогтмол лайдаж цэвэрлээгүйгээс бөглөрч хальсан гэх мэдээлэл өгсөн. Чандмань Налайх ОНӨААТҮГ нь гэрээний дагуу “Рефон”...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-21.9 ° C
-21.9 °
-21.9 °
77%
1kmh
0%
Баа
-12 °
Бям
-10 °
Ням
-10 °
Дав
-10 °
Мяг
-9 °
- Advertisement -

Шинэ мэдээ