“Нархан” хотхоны ус зайлуулах шугамыг угсарч дуусна
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун талд байрлах “Нархан” хотхоны хажуугийн авто зам дээр борооны ус зайлуулах шугамыг энэ сарын 23-ны даваа гарагт угсарч эхэлсэн. Нийт 350 метр борооны ус зайлуулах шугам угсрах уг ажил есдүгээр сарын 27-нд хучилт хийснээр дуусаж, үргэлжлүүлэн нөхөн сэргээлт хийнэ. Мөн 24 ширхэг ус хүлээж авах худаг барихаар төлөвлөсөн.
Ус зайлуулах...
БЗД-ийн VII хороонд 100 ортой цэцэрлэг барина
Улаанбаатар хотын замбараагүй газар олголтыг цэгцэлж, зөвшөөрөлгүй болон иргэдийн амьдрах орчин нөхцөлд саад учруулж байгаа гарааш, хайс, хашлагыг үе шаттай буулгаж байгаа. Эдгээр ажлын хүрээнд Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр тус дүүргийн 36 дугаар хороо, Сүмбэр орд орчимд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хайсыг буулгаж, чөлөөлсөн газарт 640 хүүхдийн сургууль барихыг үүрэг болгов. Мөн тус хорооны өрхийн...
Х.Нямбаатар: Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нурааж, шинээр барихад хохирсон 63 иргэний зөвшөөрөл хэрэгтэй
Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Үүний улмаас тус байрны 63 өрхийн 218 оршин суугчид өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байна. Эдгээр иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр хотын дарга Х.Нямбаатар тухайн байршилд ажиллалаа.
Тэрбээр “Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр 207 дугаар...
Монгол цэргийн нэгдсэн холбооноос хүүхдийн тоглоом, номыг хандивлалаа
Монгол Цэргийн нэгдсэн холбооны төлөөллүүд НОБГ-ын дэргэдэх цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхдийн тоглоом, номыг хандивлалаа.
Тус холбооноос хандивын аяныг санаачлан өрнүүлж, аяны хүрээнд цугларсан ном, хүүхдийн тоглоомын дээжээс ийнхүү гардуулан өгсөн юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын цэцэрлэг нь 50 хүүхдийн багтаамжтай бөгөөд цэцэрлэгийн стандарт нормын дагуу тохижуулан, хүүхдийн...
Ослын үеийн тогтолцооны дагуу штабын дадлага хийж байна
Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа Өмнөд бүсийн офицер бүрэлдэхүүний команд штабын сургууль ослын үеийн удирдлагын тогтолцооны дагуу штабын дадлагаар үргэлжилж байна.
Штабын дадлагаар үүссэн нөхцөл байдлыг үнэлэх, хариу арга хэмжээг төлөвлөх, шийдвэр гаргах, хүч хэрэгслийн тооцоо гаргах, гамшгаас хамгаалах орон нутгийн алба мэргэжлийн ангитай харилцан ажиллагааг зохион байгуулах, удирдлагаар хангах арга хэмжээг төлөвлөх юм.
Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан агаарын бохирдол бууруулах төслийг НҮБ-тай хамтран хэрэгжүүлнэ
НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй мэргэжилтнүүдтэй уулзлаа. Уулзалтаар сэргээгдэх эрчим хүчийг ашиглан агаарын бохирдол бууруулах төслийг НҮБ-тай хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм.
Тодруулбал, эхний ээлжид гэр хорооллын айл өрхөд нарны хавтан суурилуулахаар болсон юм. Нарны хавтан ашиглан шөнөдөө галлагаа хийлгүй, гэр байшингаа дулаалах туршилтыг энэ өвөл эхлүүлэхээр хоёр тал тохиролцлоо. Цаашлаад төслийн үр дүнд...
Нийтийн тээврийн шилдэг 15 жолоочийг “Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр”-т хамрууллаа
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудын их багтаамжийн автобусны жолооч нарын харилцаа хандлага, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Уран жолоодлого” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 11 ААНБ-ын 16 багийн 85 жолооч оролцов. Тэмцээнд оролцсон жолооч нарын ур чадварыг үнэлэхээс гадна ажлын өдрийн бичлэгийг хянаж, бэлэн мөнгө авсан эсэх, зогсоолгүй газар зогссон эсэх, тамхи...
Өнөөдрийн байдлаар 14 байршилд ус зайлуулах шугам хоолой угсраад байна
Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний өргөтгөл, засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 15 байршилд 5137 метр замын ус зайлуулах шугам шинээр хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 14 байршилд ус зайлуулах шугам хоолой угсарч дуусаад байна. Мөн 1150 метр үерийн суваг шинээр барих, 8 байршилд 1167 метр шугам засварлах ажлуудыг үргэлжүүлэн хийж байна. Шугам угсралтын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй.
Улаанбаатар хотын 38 байршилд авто замыг шинэчиллээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлд хэрэгжиж байгаа авто замын засвар, шинэчлэлтийн ажлын явцын талаар Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцуулав. Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 87 байршилд авто замыг засаж, шинэчилнэ.
Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 5, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 17, нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 65 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар...
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих үерийн хамгаалалтын байгууламжийн ажил 60 хувьтай үргэлжилж байна
Улаанбаатар хотын Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл нийт 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөртэй төмөр бетон хийцтэй үерийн даланг барьж байгаа билээ. Тус Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын байгууламжийн угсралтын ажил 60 хувьтай үргэлжилж байгаа талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, Ерөнхий инженер М.Балдандоржоос тодрууллаа.
Тэрбээр “Нийслэлээс...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-11.9
°
C
-11.9
°
-11.9
°
52%
8kmh
75%
Дав
-15
°
Мяг
-12
°
Лха
-8
°
Пүр
-6
°
Баа
-5
°
- Advertisement -