"Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум" боллоо
Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийн томоохон төсөл болох их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн хүрээнд “Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум”-ыг “Маргаашийн өвийг хамтдаа бүтээцгээе” уриан дор зохион байгууллаа. Уг форумын нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын мэндчилгээг уншиж танилцуулж, холбогдох албаны хүмүүс илтгэл хэлэлцүүллээ.
Хотын даргын мэндчилгээг...
“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний найман сард 22.6 сая тонн нүүрс олборлов
"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ оны эхний 8 сард 22.6 сая тонн нүүрс олборлож, 2.3 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 21.6 сая тонн нүүрс борлуулжээ.
Өнгөрсөн онд гэхэд 3.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, 2.8 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн бол энэ оны эхний найман сард 2.4 их наяд төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлэн, жилийн төлөвлөгөөгөө 97.1 хувиар биелүүлээд байна.
Нүүрсийг биржээр...
Н.Гантулга: Хамтдаа хөгжиж, хамтдаа манлайлах нь өөрийгөө таниулах боломж юм
Би Монгол Улсын аварга малчин, аймгийн алдарт уяач Наваанчогдон гэдэг айлын 9 дэх хүүхэд. Дээрээ 7 эгч, нэг ахтай. Би өөрөө хоёр ихэр. Ихэр маань 10 дахь хүүхэд гэж явдаг. Гантулгынх гэдэг шинэ өрх айлыг бий болгоод явж байгаа залуу гэр бүл. Хань охин, хүүгийн хамт нутагтаа ажиллаж, амьдарч байна. Миний ээж миний сайн зөвлөгч байсан. “Боломж үргэлж байдаг. Сонголт чиний гарт”...
“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эрчимжүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээг хэвийн үргэлжлүүлнэ
Монгол Улсын Засгийн газраас хоршоогоор дамжуулж малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг өрнүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн.
Хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон бөгөөд хүүгийн...
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцна
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж, 8-10 цагийн цэцэрлэгт 4000, 24 цагийн цэцэрлэгт 5100 төгрөгөөр тогтоож, эцэг эх, асран хамгаалагч 1000 төгрөгийг хариуцна.Энэхүү тогтоол нь нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих бөгөөд үүнд нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчийн 310 цэцэрлэгийн 135 мянга гаруй хүүхэд хамрагдана.
Эцэг эх, асран хамгаалагчаас өдөрт 1000 төгрөг авахад сард 22000, жилд 190000...
"Шангри-Ла" төвийн уулзвараас Парисын гудамж хүртэлх авто замыг шинэчилнэ
СБД-ийн I хороо, Элчингийн гудамж буюу "Шангри-Ла" төвийн уулзвараас Парисын гудамж хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цагаас 16-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, тэмдэг тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Ажилчны гудамжны авто зам дагуу 1 км урт, 2.5-3 метр өргөнтэй явган хүний зам тавих ажлын явц 95 хувьтай үргэлжилж байна
Энэ онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас нийслэлийн хэмжээнд 27,800 ам метр талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамжны авто зам дагуу 1 км урт, 2.5-3 метр өргөнтэй явган хүний зам тавих ажлын явц 95 хувьтай үргэлжилж байна.
Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын...
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж болон УИХ, ЗГ-ын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний ажлын алба, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ сарын 15-наас ихэнх нутгаар сэрүүсэж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын 10 хоногийн урьдчилсан төлвийг гаргажээ.
Энэ сарын 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд нутгийн төв хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, 15-наас ихэнх нутгаар сэрүүсч, хөрсөн дээр цочир хүйтрэхийг ЦУОШГ анхаарууллаа.
2024 оны 9 дүгээр сарын 9-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Хур тунадас:
Есдүгээр сарын 21-нд “Автомашингүй өдөр-2024” болно
Есдүгээр сарын 21-ний бямба гарагт “Автомашингүй өдөр-2024" болно.
Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалахаар энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэдэг аж.
Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 7.00-18.00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Үүнд:
Д.Сүхбаатарын гудамж,Их сургуулийн гудамж,Сөүлийн гудамж,Партизаны...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-25.9
°
C
-25.9
°
-25.9
°
76%
2kmh
0%
Мяг
-13
°
Лха
-8
°
Пүр
-7
°
Баа
-4
°
Бям
-7
°
- Advertisement -