Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн далбааг байнга мандуулах ёслолд оролцлоо
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам, “Төрийн далбааны өдөр”-ийг тохиолдуулж гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Төрийн далбааг өнө мөнхөд сүр жавхлантайгаар мандуулах ёслолыг нийслэлийн “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгууллаа.
Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Төрийн далбааг байнга мандуулж эхэллээ
Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, байнга мандуулж байх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсныг өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан юм.
Хуультай холбогдуулан Төрийн тэргүүн үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, төрт ёс, түүхэн уламжлалаа хойч үедээ өвлүүлэн үлдээх, эх орноороо бахархах, улс орноо сурталчлах...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол хүртээлээ
Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол хүртээлээ.
Гавьяат хуульч цолоор:
Монгол Улсын Ерөнхий...
“Дээлтэй Монгол” наадам боллоо
Үндэсний их баяр наадмыг угтан, “Дээлтэй Монгол” наадмыг төв талбайд зохион байгуулж байна.
Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өв болон Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход чиглэсэн уг наадмыг 18 дахь жилдээ зохион байгууллаа.
Баяр амралтын өдрүүдэд онцгой байдлын байгууллага бэлэн байдалд ажиллана
Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд 07 дугаар сарын 10-15-ны өдрийг хүртэлх хугацаанд албаны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.
Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, харьяа анги салбарын дарга, захирагч нарт цахимаар үүрэг чиглэл өглөө.
Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 9.5 км замыг шинэчиллээ
СХД-ийн 20, 32 дугаар хороо, Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замыг хэсэгчлэн шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ.
Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбоотойгоор тус замын суурь асфальт бетон хучилтыг хийсэн бөгөөд долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 30 хүртэлх дахин асфальт бетоноор хүчитгэх юм. Ингэхдээ тус замын худгийн таг өндөрлөх, шинээр ус зайлуулах шугам хоолой угсарч...
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн сургалтад 30 орчим алба хаагч хамрагдлаа
Онцгой байдлын ерөнхий газраас Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын 337 дугаар ангийн Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн судалгаа, туршилтын төвтэй хамтран “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн оператор-нисгэгч” бэлтгэх сургалт, дадлагыг зургаадугаар сарын 20-аас долоодугаар сарын 08-ныг хүртэлх хугацаанд зохион байгууллаа.
Сургалтад ОБЕГ, НОБГ, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв 119 дүгээр ангийн нийт 30 алба...
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын I блокыг 10 дугаар сард ашиглалтад оруулах боломжтой болов
Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр тус станцын эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станц ирэх аравдугаар сард ашиглалтад орох боломжтой боллоо. Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул болон...
Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх ажил наймдугаар сарын эхээр дуусна
Болзошгүй үерийн эрсдэлээс сэргийлж, НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан зургаадугаар сарын 21-22-ны өдрүүдэд Дунд, Сэлбэ гол дагуу ажилласан. Энэ үеэр тухайн гол орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөн, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дунд, Сэлбэ гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүлсэн.
Өнөөдөр уг ажлын явцтай холбогдуулан...
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно.
Тодруулбал, 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 10-нд нутгийн зарим газраар, 11, 12-нд баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар...
Цаг агаар
Ulaanbaatar
snow
-12.9
°
C
-12.9
°
-12.9
°
85%
3kmh
75%
Лха
-8
°
Пүр
-4
°
Баа
-3
°
Бям
-6
°
Ням
-16
°
- Advertisement -