"Дүнжингарав" худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна
Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 13 байршилд авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээгээд буй. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбатаас тодрууллаа.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 байршилд 17.5 км авто...
Өнөөдрийн байдлаар 920.000 гаруй цэцэг тариад байна
Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар мандарваа, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, мандарваа, халгана, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан гэх мэт 10 орчим төрлийн 920 мянга гаруй цэцгийг тариад байна. Зарим иргэд цэцэгт байгууламжийг гишгэх таслах, гэрийн тэжээвэр амьтдаар сүйтгүүлэх үйлдлүүд гарч байна. Иймд иргэд та бүхэн цэцэгт...
Аврагч-нохой хөтлөгч бэлтгэх сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардан авлаа
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн албанаас “Албаны нохойг сургаж дадлагажуулах, аврагч-нохой хөтлөгчийг бэлтгэх” сургалтыг “Хилэм Ост” усны дадлага сургалтын байрлалд зохион байгууллаа.
Сургалтад Үндэсний аврах бригад, Нийслэлийн аврах анги, Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Хэнтий аймгийн 21 нохой хөтлөгч хамрагдсан юм.
Болзошгүй...
Алба хаагчид 44 иргэний амь насыг авран хамгааллаа
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.06.24-30/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 93 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 44 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна.
Нийт дуудлагын 46 нь...
“Хүй долоон худаг” орчмын авто замын эвдрэлийг засварлах, шинэчлэх ажил 65 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг удирдан явууллаа. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 18 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 85 хувьтай байна.
“Хүй долоо худаг”-ийн тохижилт, бэлтгэл...
Ц.Төрхүү: “Streed food” буюу гудамжны хоолны үйлчилгээ эрхлэгчид мах, махан бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулахгүй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Streed food” буюу гудамжны хоолны стандарт, үйлчилгээний чанар, хяналтын талаар танилцуулав.
Тэрбээр “Стандарт, хэмжил зүйн газар 2010 онд явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг, техникийн ерөнхий шаардлагыг баталсан бол 2023 онд НИТХ-аар нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам...
Гангийн эрсдэлийн зургаар нийт нутгийн 20 орчим хувьд эрсдэлтэй гарлаа
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ гаргадаг. Эдгээрийг нэгтгэн зураглал хийж гангийн эрсдэлийн мэдээллийг агуулсан зөвлөмж гаргаж байна.
Эрсдэлийн зургийг боловсруулахын тулд бэлчээрийн ургамлын ургалтын байдал, өндөр, NDVI-ийн хазайлт, агаарын температур, хур тунадасны хазайлт, 7 дугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээнд үндэслэн эрсдэлийн зургийг гаргалаа....
“Морин хуур” найрал хөгжим, Узбекистаны Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал Ташкент хотноо хамтран тоглолоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Улсын филармонийн “Морин хуур” найрал хөгжим, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал хөгжим Ташкент хотноо хамтын уран бүтээлээ толилууллаа.
Хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор зохион байгуулсан тоглолтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Узбекистаны Шадар сайд Жамшид Ходжаев нар нээж, үг хэллээ.
Үндэсний үйлдвэрлэгчид Узбекистан болон Төв Азийн орнуудын зах зээлд нэвтрэх боломж эрс нэмэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн хамт хоёр орны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Энэ нь төрийн тэргүүнүүд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаагийн илрэл гэж хоёр улсын бизнес эрхлэгчид үзэж байлаа.
Цаашид худалдааны эргэлтийг богино хугацаанд 10-20 дахин нэмэгдүүлэх, уул...
Гадаадын жуулчид болон иргэдэд "what3words” апплейкшныг ашиглах боломжийг бүрдүүллээ
Монгол Улс 2023-2025 оныг “Монгол зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчид, ажиллаж, амьдарч байгаа гадны иргэд “what3words” апплейкшныг гар утсандаа татаж суулган, ашиглах боломжийг бүрдүүлж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус апплейкшныг өөрийн гар утаснаасаа хамааран аppstore болон playstore төхөөрөмжүүдээс үнэ төлбөргүй татаж, ашиглана. Улмаар интернетгүй үед ч ажилладаг учраас алслагдсан байршил, газруудад ч ашиглахад тохиромжтой.
Цаг агаар
Ulaanbaatar
snow
-12.9
°
C
-12.9
°
-12.9
°
72%
7kmh
100%
Лха
-9
°
Пүр
-4
°
Баа
-3
°
Бям
-5
°
Ням
-18
°
- Advertisement -