Зургаадугаар сарын 27, 28, 29-ний өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг түр хориглов
УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт баасан гарагт буюу зургаадугаар сарын 28-ны өдөр улс орон даяар болно. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар зургаадугаар сарын 27, 28, 29-нд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо. Түүнчлэн санал өгөх өдөр соёл урлаг, үзвэр, спортын олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүд амарна.
Онцгойгийнхон сэрэмжлүүлсээр байтал иргэд минь...
Энэ 2024 онд үер, гангийн аюул дахин нүүрлэнэ гэдгийг өнгөрсөн оноос мэргэжлийн байгууллагаас анхааруулж ирсэн. Хэдийгээр үер усны гамшиг хэлж бус хийсч ирдэг байгалийн давагдашгүй хүчин зүйл ч гэлээ иргэд өөрсдөө эхлээд аюулгүй байдалдаа анхаарах хэрэгтэй байна.
Саяхны ослын тоон дүнгээс үзэхэд 45 усны ослын тохиолдлоос 31 хүн амь насаа алдсан байна. Үүний 27 нь том хүн бол 4...
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 7-р сарын 01-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.
Иймд:
Хол, ойрын...
Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болголоо
Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтай. Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй байдаг. Ийн их хэмжээний бороо ороход ус зайлуулах шугам хоолойгүй зарим байршилд ус ихээр тогтдог. Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас нийслэлийн хэмжээнд өглөөнөөс хойш үргэлжлэн орж буй борооны улмаас замын зорчих хэсэгт ус ихээр тогтсон байршлуудын усыг үе шаттайгаар соруулж...
Туул голын усны түвшин 267 см болж татарчээ
Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр бороо орсон. Энэ борооны улмаас Туул голын үерийн аюултай түвшин 260-342 см болж, нийт 82 см-ээр давж үерлэсэн тухай Нийслэлийн Онцгой комисс мэдээлэв.
Мэдээллийн үеэр Туул гол нийслэлд ингэж үерлэсэн тохиолдол байхгүйг албаныхан онцоллоо. Хамгийн сүүлд 1966 оны үерээр 310 см хүрч, үерийн аюултай түвшинг давж байсан бол өнгөрсөн жил 311 см хүрсэн гэдгийг...
Усны ослын нийт тохиолдлын 27,5 хувь нь нийслэл хотод тохиолджээ
Улсын хэмжээнд зургаадугаар сарын 24-ний байдлаар усны ослын 46 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн амь насаа алдсан байна. Үүний 26 нь том хүн, 4 нь хүүхэд байгаа юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна. Усны ослын нийт тохиолдлын 27,5 хувь, амь насаа алдсан иргэдийн 18 хувь нь нийслэл хотод тохиолджээ.
“Жуулчдад зориулсан зөвлөмж” гарын авлагыг бэлтгэн гаргалаа
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас зонхилон тохиолддог гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө бүхий “Жуулчдад зориулсан зөвлөмж” гарын авлагыг гаргалаа.
Тус гарын авлага нь англи, монгол хэл дээр бөгөөд ахуйн болон ой, хээрийн түймэр, үер, усны осол, өндрөөс унах, мөс цөмрөх, цасан болон шороон шуурганы улмаас төөрөх зэрэг...
Батноров-Норовлин чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг нээв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллах үеэрээ Өндөрхаан-Норовлин чиглэлийн авто замын ажилтай танилцлаа.
Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130.6 км авто замын нэгдүгээр багц буюу Батноров, Норовлин сум чиглэлийн 68.6 км-ын эхний хэсэг 50 км хатуу хучилттай авто замын ажил бүрэн дуусаж хөдөлгөөн нээлээ.
Автозамын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Наранбулаг хан” компанийн удирдлагууд...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бэрх тосгонд Дулааны станцын нээлтэд оролцлоо
Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1984 онд 18 мегаваттын дулааны станц анх ашиглалтад орж байжээ. Монгол Улсын Засгийн газраас 40 жилийн дараа тус тосгонд 21 мегаваттын дулааны станц барих төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд дулаан хангамжийн дэд бүтцийг цогцоор шинэчилж, дөрвөн км дулааны шугам, дулаан дамжуулах хоёр дэд төвийг ашиглалтад оруулж, барилга угсралтын ажил дуусаж, дулааны станцыг бүрэн хүчин чадлаар...
Бэлчээрийн ургамлын гаралт ихэнх нутгаар хэвийн байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 6 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд буюу Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар муу. Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар хэвийн, бусад нутагт дунд байна.
Өнгөрсөн арав хоногт салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-25 м/с буюу аюултай...
Цаг агаар
Ulaanbaatar
snow
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
85%
4kmh
75%
Лха
-9
°
Пүр
-4
°
Баа
-3
°
Бям
-5
°
Ням
-18
°
- Advertisement -