-7.9 C
Ulaanbaatar
Лхагва, 11 сар 27, 2024

Нийгэм

Метро барих зөвлөх үйлчилгээг БНСУ-ын "Dohwa Engineering" компани үзүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын "Dohwa Engineering", “Korea national railway”, “Korea railroad corporation”, “Soosung Engineering” компаниудын хамтарсан түншлэл шалгарлаа. Метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсад анх удаа хоёр үе шаттай зохион байгуулсан. Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны...

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2351 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 3879 хүний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар 2351 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3879 хүний амь нас, 138.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Харин аюулт үзэгдэл, ослын улмаас 114 хүн амь насаа алдаж, 73 хүн түлэгдэж, бэртэн, 445 гэр, орон...

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд тогтмол эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон...

Байтаг хилийн боомт хүртэлх авто замыг ирэх онд ашиглалтад оруулна

Ховд аймгийн Булган боомтоос Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замыг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлсэн тус төслийг хэрэгжүүлснээр Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн хоёр боомтоор холбогдож, тээвэр ложистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа тээврийн урсгал нэмэгдэх юм. Мөн манай улсын нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэж, Булган, Үенч сумдын малчид отор...

МИАТ аюулгүй ажиллагааны стандарт хангасан компани болохоо дахин баталгаажуулав

МИАТ ТӨХК энэ сарын 3-6-нд олон улсын Агаарын тээврийн холбооноос /IATA/ 2 жил тутам хийдэг аюулгүй ажиллагааны “IOSA” аудитын шалгалтад олон улсын жишигт хүрсэн, стандарт хангасан компани болохоо дахин баталгаажуулав. ИАТА-гаас шинээр хэрэгжүүлж буй үл тохирол илрүүлэх шинэ аргачлалаар баяжуулсан, эрсдэлд тулгуурласан аудит буюу (Risk Based IOSA) дүрмийн дагуу нислэгийн аюулгүй байдлын удирдлага, зохион байгуулалт, нислэг, бүхээг, газрын үйл ажиллагаа, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, нислэгийн хяналт, зохицуулалт, ачаа, шуудан тээвэр, нисэхийн аюулгүй байдал зэрэг...

Зүүн бүсийн шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 50 МВт-ын шинэ Дулааны цахилгаан станцыг өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Зүүн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг тасралтгүй, найдвартай хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2019 онд төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан юм. “Дорнод бүсийн...

АШУҮИС-ийн төв эмнэлгийн хойно зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулган авто зогсоол, ногоон байгууламж болгон тохижуулна

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, АШУҮИС-ийн төв эмнэлгийн хойно зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулган, тохижуулах хүсэлтийг тус эмнэлгийн удирдлагууд тавьсан. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, эмнэлгийн удирдлагууд болон холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллалаа.  АШУҮИС-ийн төв эмнэлэг нь Баянгол дүүргийн дөрвөн хорооны иргэд болон харьяалал харгалзахгүйгээр иргэдэд эмнэлгийн...

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлыг стандартын дагуу цөөлнө

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайн засварын ажил үргэлжилж байна. Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалангаас тодрууллаа.  “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж буй. Тодруулбал, гадна талбайг ногоон байгууламж болгон...

Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар мэдлэг, туршлагаа солилцлоо

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын сургалтын үеэр Төв аймгийн нутаг дэвсгэрт урьдчилан сонгож, зөвшилцсөн нутгийн захиргааны болон иргэн, хуулийн этгээдийн долоон объектод төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх дадлагыг зохион байгууллаа. Энэхүү дадлага ажил нь гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын мэдлэг, туршлагыг...

Нийслэлд 21 га газрыг чөлөөлөхөд бэлэн болжээ

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг өнгөрсөн долоо хоногоос олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтөд өртөж буй 2.206 нэгж талбарын 662 иргэн хөрөнгийн үнэлгээг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
snow
-7.9 ° C
-7.9 °
-7.9 °
79%
9kmh
100%
Пүр
-3 °
Баа
-2 °
Бям
-6 °
Ням
-12 °
Дав
-10 °
- Advertisement -

Шинэ мэдээ